Монголчуудын дийлэнх нь эх орноосоо гарахгүй, жилийн дөрвөн улирал дундаа өдөр хоногийг өнгөрүүлж амьдардаг.
Харин баячууд дийлэнх монголчуудаас тэс ондоо. Тэд хүсвэл өвлийг алгасч, зуны дэлгэр өдрүүдийг мэдэрч тансаг зочид буудалд амарсан шигээ, тааламжтай сайхнаар зугаацах боломжтой.
Тэгвэл цан хүүрэг татсан өвлийг алгасч яваа олны танил залуу гэр бүлүүдийг онцолж байна.
Загвар өмсөгч Г.Оюунгэрэл баян нөхрийн хамт
Монголын цуутай хүүхнүүдийн нэг бол Г.Оюунгэрэл. Азийн топ өргөмжлөлтэй тэрээр “Гоёл”-ыг тоож байгаагүй ганган моделиудын нэг. Өөрөөсөө зургаан насаар дүү баян айлын бага хүүтэй суусан тэрээр өдгөө нөхөр хоёр хүүхдийн хамт далайн эргээр зургаалсан шигээ амарч явна.
“Сүлжээний бизнес”-ээр тэрбумтан болсон Төөгөө найз охин, хадам ээжийн хамт
Цагтаа Боловсролын сайд явсан улс төрч Л.Гантөмөрийнх бүжигчин Төөгөө гэх хүргэнтэй болсон. Хаа очиж бүжигчин хүргэн нь сүлжээчин хадам ээжийнхээ бизнесийг үргэлжлүүлж, өдгөө тэрбумтан болоод буй. Албан ёсоор авааль гэргийгээ болгон авч суугаагүй ч найз бүсгүй Г.Ганзаяадаа туйлын халамжтай Төөгөө өдгөө гадаад далайг зорьжээ. Энэ удаад зөвхөн найз бүсгүйтэйгээ биш, сүлжээний бизнест амжилттай яваа багийн охид болон сардаа 70 саяын орлоготой хадам ээжтэйгээ яваа ажээ. Өдгөө тансаг буудалд буудаллаад байгаа тэд тун удахгүй түрээсийн пентхауст “аж төрөх” ажээ.
Царайлаг хосууд 7 хоног далайн эрэгт “романслана”
Амьдралын хэв маягаараа олны анхаарлыг татдаг залуус бол Н.Ананд түүний гэргий Б.Буяндэлгэр. Дундаасаа бяцхан хүүтэй тэд өнөөдөр гадаад далайг зорьж буйгаа цахим хуудаснаа тэмдэглэжээ. Хүүхдээ үлдээгээд зөвхөн хоёулаа далайн эрэгт романслах тэд 2014 онд анх танилцаж байсан гэдэг.
Гурван жилийн турш найзуудын хэмжээнд болзож явсан тэд 2017 онд харилцаагаа гүнзгийрүүлж, өдгөө нэг гэрт оржээ. Жилд заавал нэг удаа хоёулханаа өнгөрүүлдэг романсын 7 хоногоо тэд өнөөдрөөс эхлүүлж байна.
Өвлийн сард битүү шумууланд хазуулснаа гайхуулж яваа Д.Уранзаяа
Өөрийн хувийн амьдрал, алдартай дуучин эгчийнхээ нэр хүндээр олонд танигдсан хүн бол Д.Уранзаяа. Өдгөө 32 настай тэрээр жил бүр далайн эрэгт амардаг. Энэ удаад өөрийн үүсгэн байгуулсан аялалын компаниараа найзуудтайгаа Тайландад аялаад ирсэн. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Элдэв янзын шинэ вирус энтэрийг тусаагүй цэвэрхэн очиж байгаа тул битгий гадуурхаарай. Аймар бүдүүн баргил хоолойтой, 2 кг нэмсэн,битүү шумууланд хазуулсан, гар хөл хөхрөлттэй, нойр нэлээд муу, дэлгүүр хоршоо хэсээгүй тул битгий юм хараарай” гэжээ.