Шинэ оны эхэнд комедиан Б.Идэр-Од өөрийн анхны дэлгэцийн бүрэн хэмжээний “Тал нутгийн зомби” нэртэй уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгов.
Тус киноны гол дүрд АНУ-д жүжигчний мэргэжлээр төгсөж ирсэн залуу жүжигчин Б.Сансармаа, комедиан Б.Идэр-Од, жүжигчин Б.Батмаа, СТА Бямбацогт нар тоглосон юм. Киноны нээлтэд Б.Сансармаагийн өмссөн даашинз олны анхаарлыг татав.
Учир нь монголын уран бүтээлч бүсгүйчүүд киноны нээлтэд тэр бүр гоёмсог хэрнээ задгай даашинз өмсдөггүй. Харин Б.Сансармаагийн өмссөн даашинз холливудын одуудыг санагдуулам маш тансаг, үзэсгэлэнтэй, гоёмог харагдаж байсныг хэлэх нь зүйтэй болов уу.