Дэлхийн хамгийн том, хамгийн хэцүү уралдаан болох “Dakar-2022” өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 02-ны энэ өдөр Saudi Arab, улсын Jeddah хотоос гарч байна. Уг уралдаан нийт 10 өдрийн турш 8375 км уралдах юм байна.

Авто спортынхон “Dakar”-ийн уралдааныг авто спортын Олимп гэдэг байна.
Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлж Мотоциклийн төрөлд уралдахаар ОУХМ Н.Лхамаа #109, /Механикгүй ангилалд/ анх удаа ОУХМ Б.Баттөр #161, SSV төрөлд Г.Аранзал, чиглүүлэгч Г.Тэмүүжин нар оролцож байна.