90-ээд оны топуудаас энэ цагт тодрон үлдсэн Э.Одгэрэл, Д.Болормаа, Ч.Мичидмаа нар 50 насны босго давсан хойноо реклам, клипний саналд дарагдаж, брэндийн нүүр царайгаар тодрон ид хаваа гайхуулж яваа.
Харин тайзан дээр үлдсэн нь Э.Одгэрэл, Д.Болормаа нар. Нэгэн цагт “ихэр топ” хүртэж явсан тэд үеийнхнээ өнгөлж байна. Тэр тусмаа Д.Болормаа хэзээд үнэ цэнэтэй, трэнд хэвээрээ гэдгээ өчигдөр болсон KHOS MASTER HAIR COUTURE SHOW 2022 шоуны үеэр харуулаад авна лээ.
Түүний хувьд хэдийнээ 50 нас хүрсэн. Гэвч хэн ч, хаанаас ч харсан нас бол тоо гэдгийг тэр өөрөөрөө харуулж явна. Топ Д.Болормаа үеийнхнээсээ арай эрт, 42 насандаа эмээ болсноос хойш намба сууж, хэсэг нам гүм амьдарсан. Өнгөрсөн хугацаанд “Монгол модель” агентлагаа ажиллуулж хөшигний ард олон шавь нар, мисс, моделиудыг мандуулж суугаа тэрээр өнгөрсөн жил “Говь” брэндийн нүүр царай болж, моделийнхоо хувьд comeback хийсэн.
Одоо л топ модель үүргээ ухамсарлан, рекламны орон зайд хэдийнэ байр сууриа эзэлсэн гэхэд болно.
Хувийн амьдралаа тэр бүр олонд дэлгэдэггүй түүний статус “сингль” хэвээрээ гэсэн шүү.