Шинэ оны өмнөхөн “Азийн стар модель” өргөмжлөлийг БНСУ-д зохион байгууллагддаг “Asia model awards” наадмаас хүртсэн загвар өмсөгч А.Оюунбилэгийг хувирах чадвар сайтай, төгс галбиртай модель гэж мэргэжлийнхэн дүгнэдэг.
Өдгөө айл гэрийн эзэгтэй болж, хань нөхөртэй болсон тэрээр саяхан болсон нэгэн загварын шоуны үеэр ийнхүү dress code-оо ийнхүү бүрдүүлж иржээ.
Өөрийн урт хөлөө тодотгосон бор өнгийн савхин юбка өмссөн тэрээр дээгүүрээ “хөхөвчөө” нэвт харагдуулах, бор өнгийн ковтыг донжтой нь аргагүй хослуулж өмссөн нь түүнийг халуухан харагдуулж байв. Өөрөөр хэлбэл, тэрээр дотуур хувцасаа энэ шоуны үеэр гайхуулаад авна лээ.А.Оюунбилэг анх олонд танигдахдаа Mongolian Next Top Model” нэвтрүүлгийн хамгийн сайхан ааштай, хоол сайн хийдэг, гэр хороололд өссөн гэдгээрээ ялгарч байсан. Мөн түүнийг төгс биетэй оролцогчоор нэрлэж байсан юм. Тэрээр одоогоос гурван жилийн өмнө “PIAA PHOTOGRAPHY” арт студийг эрхэлдэг, гэрэл зурагчин Б.Очхүүтэй гэр бүл болсон.