Нэгэн үе залуусын сонсох дуртай хамтлагуудын нэг явсан “Нэгэн зүгт” хамтлаг өдгөө уран бүтээлээсээ завсарлага аваад хэдэн оныг үдэж буй.
Тус хамтлагийн ахлагч, дуучин Заяа бие даасан уран бүтээлийн ажлаа эхлүүлсэн ч олигтой үр дүнд хүрээгүй. Харин тэрээр эхнэрийнхээ контент бизнесийг дэмжиж, өөрөө ч “Дархлааг дэмжие” нэртэй контент үйлдвэрлэж эхэлсэн. Бас болоогүй дуучин Идэржавхлан, жүжигчин Ооноо хоёр найзаа энэ бизнест уруу татан контент хийж, орлогоо хуваадаг гэж байгаа. Өөрөөр хэлбэл, анх дуучин нэрээр танигдсан Заяа өдгөө уран бүтээлээ хойш тавьж сошиалд бизнес эрхлэх болжээ. Ингэснээр тэрээр сошиал орчноос сард мянга мянгаар нь ам.долларыг олборлох болсон.
Өөрийнх нь өмссөн зүүсэн, эхнэрийнх нь эдлэл хэрэглэл тэдний сошиал бизнесээс хураасан хур их хөрөнгийг илтгэнэ.
Чадаж байгаа юмыг яалтай билээ Бумаа минь гэдэгчлэн, олборлогдож байгаа ам.долларыг яалтай билээ. Хураахыг нь хураагаад, үрэхийг нь үрээд байхаас…