Оюутан байхдаа “Амьдралд тавтай морил” цувралын мяраалаг, бөх охины дүрийг бүтээж явсан жүжигчин Б.Ариунцэцэг буюу Ариука өнөөдөр загварын бүсгүйчүүдээс ялгарахгүй гоолиг нэгэн болсон.
Анхны амьдралаа Outlaw хамтлагийн Чинзотой эхлүүлж, охин төрүүлж явсан тэрээр өдгөө шинэ амьдрал эхлүүлж, шинэ байранд төвхөнөсөн билээ.
Тэрээр энэ удаад урлагийн салбараас ханиа сонгосонгүй, автомашины бичил загварыг угсардаг хоббитой найз залуутайгаа албан ёсоор дэр нэгтгэн хамт амьдрах болсон байна.
Түүний шинэ нөхөр жинхэнэ автомашины бичил загвар болох удирдлагатай RC автомашин сонирхогч нэгэн аж.
Маш олон төрлийн автомашин түүний цуглуулагт байдаг бөгөөд зарим нь жинхэнэ автомашины үнэд дүйцэхүйц үнэ ханштай гэсэн шүү.