Шангри Ла цогцолборт болсон үсний загварын шоуны үеэр МУГЖ Б.Мөнх-Эрдэнэ буюу олноо “ятгын хатан хаан” өөрийн үсний шинэ загвар, өнгө төрхөө гайхуулав.

Анх “Бөртэ” хамтлагийн ятгачнаар олонд танигдаж байсан тэрээр одоогоос 5 жилийн өмнө ходоодны хорт хавдраар өвчилж, өвчнөө ялан дийлсэн.

Өвчний туяаны эмчилгээний улмаас үсгүй болж байсан тэрээр өдгөө ингэж сайхан ургуулж чаджээ. Мөн үсээ алтан шаргал болгуулсан нь европ хатагтай нарыг санагдуулж байгаа биз.