Монголын рок попын оргилд хүрсэн дуучид бол Зууны манлай поп дуучин, МУГЖ Б.Сарантуяа болон Хүүхдийн элч, МУГЖ Т.Ариунаа нар.
Тэднийг дуулсан цагаас нь эхлэн сонсогчид нь “өрсөлдүүлж” ирсэн. Харин эрхэм хоёр уран бүтээлчид сүүлийн үед ойр дотно харилцаатай гэдгээ илэрхийлж, хамтдаа реклам сурталчилгаанд оролцох болсон.
Энэ үеэр дуучин Т.Ариунаа Б.Сарантуяагийн хамгийн супер дупер дууг нэрлэж, “атаархаж” явсан тухайгаа дурсжээ.
Тэрээр “Чиний “Тэр намайг дурсдаг болов уу” нэртэ дууг сонсоод Балхаа ахаа яг ийм дуу хийгээд өг гэж мөн ч их шаналгаса н даа. Чиний хамгийн супер дуу” хэмээн ярьжээ.