Сошиалд хамгийн идэвхитэй байдаг олны танил бүсгүйчүүдийн нэг бол Б.Ариунчимэг.
Анхны амьдралаа жүжигчин Бидотой эхлүүлж байсан тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө дуулиантайгаар сала л т аа зарласан.
Улмаар ганц бие ээжийн амьдралаар амьдарч байсан тэрээр нэг л өдөр охидоо дүү төрүүлж өгсөн билээ.
Түүний бяцхан хүүгийн аавыг хэн болох, юу хийдэг талаарх мэдээлэлд гарсан хүн цөөнгүй.
Гэвч жүжигчин бүсгүй үе тэнгийн залуутай дахин амьдрал зохиосон гэхээс өөр мэдээлэл фенүүддээ өгөөгүй билээ.
Тэгвэл ээжийнхээ амьдралд нэгэн шинэ хуудас нээж төрсөн түүний бяцхан хүү нэг нас хүрчээ. Энэ тухайг гэрэл зургаар жүжигчин бүсгүй цахим хуудаснаа дурсамж болгон онцолсон байна.