Монголын загварын ертөнцөд гал халуун дурлалдаа шатаж яваа хосууд бол загвар өмсөгч О.Билгүүн, түүний найз бүсгүй Алунгоо буюу Нуна.
Өдгөө багагүй насны зөрүүтэй ч тэд загварынхан дундаа хамгийн халуухан хосуудын нэг гэдгээрээ алдартай. Өчигдөр болж өндөрлөсөн “Models” нэвтрүүлгийн төгсгөлийн дугаарын хүлээн авалт дээр тэд уригдан очсон бөгөөд О.Билгүүн хайраа хэрхэн илэрхийлдэг тухайгаа онцолжээ.
Тэрээр “ Намайг уянгалж чаддаггүй шд гээд байдаг.Яахав ойртохоор нь хайр хүрээд хазаад байдаг байхгүй юу. Ойлгохгүй л дээ” хэмээн бичжээ.
Тэдний хувьд үерхээд энэ жил гуравдахь жилдээ орж буй. Нунагийн хувьд энэ жил 21 настай бөгөөд О.Билгүүний охиныг өөрийнх шигээ хайрлаж халамжилдаг гэнэ лээ.