“King Tug” хочит Нямбаярын Төгсцогт гавьяат өдгөө мэргэжлийн боксоор хичээллэж, АНУ-д ажиллаж амьдарч буй.

Анхны амьдралаа дуучин Ука-гийн дүү Уранзаяатай эхлүүлж явсан тэрээр өнгөрсөн 2021 оны есдүгээр сард шинэ эхнэр Б.Энэрэлээсээ охинтой болсон.

Төрөөд удаагүй байгаа ч сошиалд идэвхитэй байдаг Энэрэл бүсгүй өөрийн цахим хуудсаараа нөхрөө дагахаа больсныг уншигчид анзаарчээ.

Энэ тухайгаа тэрээр “Бид салаагүй. Залуу хүмүүс хойно сайндаж муудна. Тэгэхдээ блок хийчээд эргэж эвлэрэхдээ нэгнээ дагахаа мартсан байна.

 

Нөхөр маань АНУ-д ажиллаж байгаа” хэмээн бичжээ. Мөн тэрээр “Нөхрийнхөө хүү Гийх-Одтой охиноо уулзуулсан. Хамт авхуулсан гэрэл зураг ч байгаа.

 

Тэр их сайн ах болох байх аа” хэмээн бичсэн байна.