Монголд хамгийн залуудаа тэрбумтан хүн гэж өөрийгөө тодорхойлдог Гантогтохын Ирээдүй буюу Домог IZ юм.

Тэрээр бага залуу наснаасаа эхлэн цахим, IT чиглэлээр ажиллаж хоолоо залгуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр тэрбумтны хэмжээнд хүртлээ баяжсан хэмээн өөрийгөө дөвийлгөдөг нэгэн.

Тэрээр өнгөрөгч 2021 оны 11-р сард өөрийн нэрээр койн гаргах гэж буйгаа зарлан өөрийн хувь дансаараа 20 гаруй тэрбум төгрөгийг цуглуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Төр засгийн зүгээс Криптовалют буюу Койн, Токен зэрэгт хөрөнгө оруулаад алдсан тохиолдолд гарах эрсдэлийг төр хүлээх хуулийн зохицуулалт байхгүй гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк нар мэдэгдэж сэрэмжлүүлэг хүргэсэн. Харин яг энэ мэдээлэл гарч байх үеэр Ирээдүй буюу IZ нь хувийнхаа дансаар мөнгө босгосон.

Тэрээр “Улаан бал” нэвтрүүлэгт орох үедээ “Хэрэв иргэдийн койн авах гэж цуглуулсан мөнгө 25 тэрбум төгрөгт хүрсэн тохиолдолд компанийн данс руу хийнэ гэх утга бүхий зүйл ярьсан. Түүний хэрэгжүүлэх гэж байсан IZ койн төсөл хөтөлбөрөөрөө цугларсан мөнгийг хэрхэн зарцуулах талаар тодорхой баримт бичгүүдтэй байна, түүний дараа бүртгэлтэй байгууллагын дансаар гүйлгээ хийнэ гэж байв. Гэвч Г.Ирээдүй тэгээгүй.

Харин ч баахан хүмүүсийн бөөн мөнгийг өөрийн дансаар хүлээн аваад “жинхэнэ” будилаан хутгажээ.

Үүний нэг жишээ нь тэрээр энэ 2022 оны нэгдүгээр сарын 6-нд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, өргөдөлдөө “Өнгөрсөн 2021 оны 11-р сарын 08-аас эхлүүлэн izcoin крипто токен бий болгон хүмүүсээс 20 418 000 000 /20 тэрбум дөрвөнзуун арван найман сая/ төгрөг татан төвлөрүүлсэн. Хүмүүсийн мөнгийг буцаан шилжүүлэхэд 125 хүнд давхардаж олгосон. Ингэхдээ миний сүлжээнд гаднаас халдсан гэж үзэж байна” хэмээх утга бүхий зүйлийг бичиж эзэн холбогдогч нь хэнд бус нь тодорхойгүй өргөдөл гомдол гаргасан байна.

Бодит байдал дээрээ Домог IZ-д итгэж түүний койныг авахыг хүсэгчид өнөөдөр хохирогчид болоод байна. Тэрээр цахим хуудсаараа болон стори дээрээр хүмүүсийн мөнгийг буцаан олгож байгаагаа гайхан, “буцаан олголтоо аваагүй хүмүүс аваарай” гэх зэргээр нийгмийн сэтгэлзүйг угааж буй. Үнэндээ түүнд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн зарим нь одоог хүртэл мөнгөө олж авч чадаагүйн жишээг дор зургаар үзүүлж байна

Өнөөдөр Монголд маш олон хүн койн гарсан хэдий ч Г.Ирээдүй шиг хувийн дансаараа 20 гаруй тэрбумыг цуглуулсан нэг ч хувь хүн, байгууллага байхгүй.

Гэтэл өөрийнх нь данснаас 125 хүнд давхардаж буцаалт хийсэн энтэр гэж “жүжиг” тоглох хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу.

Түүнийэнэхүү үйлдэл нь ёстой баасан баас дээрээ халитрахын үлгэр болж буй бололтой.

Ямартай ч иргэд та бүхэн санхүү, эдийн засгийн мэдлэг мэдээллээ сайжруулж, койн, хөрөнгийн зах зээлийн наад захын мэдлэггүй бол өөрийгөө тэрбумтан гэж дөвийлгөсөн зарим нэр бүхий хүмүүсээс болж өнөөх л “G-Time” гэх луйврын пирамидад орох эрсдэл өндөр байгааг анзааргүй биз.