Сар шинийн өмнөх энэ өдрүүдэд шатахууны үнэ чимээгүйхэн нэмэгдчихэв. Өнгөрсөн зунаас бензин, түлшний үнэ мөн л өсөж иргэд олон нийтийг багагүй бухимдуулсан.

Шатахуун нийлүүлэгчид он гарсаар үнээ алгуур боловч хэд хэдэн удаа нэмжээ. Тухайлбал, шинэ онтой зэрэгцэн шатахууны үнийг 20-50 гаруй төгрөгөөр нэмж иргэдийн өргөн хэрэглэдэг “АИ-92” шатахууны үнийг 2200 төгрөг болгосон өнөөдрөөс эхлэн 2240 хүртлээ өссөн.

 

Харин АИ95 шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдэж, 2790-2840 төгрөгт хүрлээ.

Шатахууны үнээ өсгөсөн шалтгаанаа импортлогчид одоог хүртэл тайлбарлаагүй.

 

Уг нь ОХУ-аас Монгол улс руу тээвэрлэх шатахууны Онцгой албан татварыг тэглэсэн талаар мэргэжлийнхэн хэлж буй.