Цар тахлын улмаас манай улсын иргэд хоёр жил аялал зугааллагаар гадаад руу аялж чадахгүй байсан.

Харин сүүлийн үед Турк, Малдив, Тайланд, АНУ зэрэг орнуудыг зорих болсон. Ер нь бол хэн мөнгөтэй, завтай байгаа нь өөртөө амралт өгч дөн өвлийн хүйтнээр гадаад руу аялал хийж байгаа гэхэд болно.

Тэгвэл тэдний дундаас олны танил хосууд хэрхэн “халуухан”-аар романтиклаж, амарч явааг онцолж байна.

Wolarsеn Х.Намуун найз залуутайгаа

Жүжигчин Хүрэлхүүгийн том охин Wolarsen брендийн захирал Намуун. Тэрээр өдгөө найз залуутайгаа Арабын Эмрат улсын нийслэл Дубайд аялж явна.

Шинэ оноо эх орондоо угтаад удалгүй хилийн чанадыг зорьсон тэрээр энэ удаад зөвхөн найз залуутайгаа аялж байна. Түүний найз залуу төрийн албан хаагч жирийн нэгэн байдаг билээ.

Жүжигчин Золоо нялх амрагтайгаа

Найруулагч Б.Тамирын анхны гэргий гэдгээр олонд танигдсан жүжигчин Золоо хэдэн сарын өмнөөс өсвөр үеийнхний од реппер Roockie гэх залуутай болзож хамт амьдарч эхэлсэн.

Тэгвэл тэд өдгөө Тайландын Пукет аралд аялж яваа аж. Халуухан хосууд энэ аяллаа дурсамж болгон үлдээхээр ихээхэн чармайж буй бололтой.

Дуучин Заяа Д.Одзаяатайгаа

Нэгэн зүгт хамтлагийн ахлагч дуучин Ариунзаяа буюу Заяа өөрийн үзэсгэлэнт гэргий нэвтрүүлэгч Одзаяатайгаа Малдивт амарч байна. Тэдний энэ хүү амарч буй Малдивын арлууд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг юм.

Бадар-Ууган гэргийтэйгээ

Олимпын аварга Бадар-Ууган эхнэр Азжаргалтайгаа мөн л Тайландын хамгийн өндөр зэрэглэлийн зочид буудалд саатаж алжаалаа тайлж буй. Тэд халуун рашаан, спа-д орсон шигээ амарч буйг Азжаргал хатагтай цахим хуудаснаа нийтлэсээр буй.

Дуучин Идэржавхлан эхнэр Ононтойгоо

Уран бүтээлчид дундаас амарсан ч ажлаа хийж, амьдралын төлөө зүтгэж яваа хүмүүс бол дуучин Идэржавхлан түүний хөөрхөн гэргий жүжигчин Онон нар. Тэд Туркт амарч яваа бөгөөд тэндэхийн дэлгүүрүүдээс лайв хийж, захиалга “түүж” яваа харагдана лээ. Аргагүй л амьдралын төлөө “төрсөн” хүмүүс гэж тэднийг хэлэх нь зүйтэй болов уу.

Жүжигчин Идэрмаа найз залуутайгаа

The voice Mongolia шоунд амжилттай оролцож дуучин Болдыг продюсерээ болгож явсан жүжигчин Идэрмаа “Нүд” дуугаараа өнгөрсөн жилийг байлдан дагуулж байв. Тэгвэл тэрээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн бэр болж буй бөгөөд түүний хүү Энхмөрөнтэй багагүй хугацаанд амрагласан. Тэд Тайландад бараг сар орчимын хугацаанд аялж зугаалсаар яваа.

Ангууч найз бүсгүйтэйгээ

Хүүхнүүдийн хүсэмжит залуу Баттөр буюу Ангууч өдгөө найз бүсгүй Номинтойгоо далайн эрэгт Миами арал дээр жаргаж явна. Тэдний хувьд болзоод жил гаруйн нүүр үзэж буй бөгөөд Ододтой бүжиглэе шоуны дараагаар харилцаагаа нийтэд ил болгосон. Түүний найз бүсгүй Номин ихэр охидын өрөөсөн.

Төрмандах эхнэр Гансувдтайгаа

Зохиолын дууны ертөнцөд өөрийн өнгө төрхөө олсон дуучин Төрмандах, Гансувд нар мөн л Тайландад амарч байна. Тэд “Хүн байна даа явчихаад ирье” хэмээн постлосон даруйдаа гэр бүлийн найзуудтайгаа Тайландыг зорьсон.