“Чиний эзгүйд”, “Сарны нулимс”, “Хайрын рекорд”, “Зөрлөг” зэрэг олон киноны гол дүрд тоглож олны танил болсон жүжигчин Т.Хулан саяхан УДЭТ-таа эргэн орсон.

Найруулагч “Go” студийн захирал Дашхүүгийн Галбаярыг ханиараа сонгосон тэрээр ойрхон хоёр хүү төрүүлж, ажлаасаа түр хөндийрөөд байсан юм.


Жүжигчин бүсгүйн хувьд өнгөрсөн оны сүүлчээр өөрийг нь өсгөсөн эмээгээ тэнгэрийн орноо үдсэн.

Бүх зүйл дээр эмээтэйгээ ойрхон байсан тэрээр эмээгийнхээ дурсгалд зориулж Б.Лхагвасүрэнгийн “Цэцгэн эрх” шүлгээр бүтээл хийсэн байна.