Хэдэн жилийн өмнө “Авьяаслаг Монголчууд” шоугаараа олны танил болж байсан залуу дуучин Б.Ихэрсувд өчигдөр The voice of Mongolia шоугаараа үзэгчдийн өмнө эргэн ирлээ.

 

Түүний хувьд хөөрхөн төрхөөрөө хүмүүсийн сэтгэлд үлдсэн. Эелдэг царай, этгээд хоолойтой Б.Ихэрсувд нэгэн хэсэг АНУ-д амьдарч байсан. Харин цар тахлын улмаас өнгөрсөн зун эх орондоо ирсэн.

Б.Ихэрсувдын хувьд Асашёорюү анхны эхнэр Г.Тамирын хайртай дүү нь гэнэ лээ. Тиймдээ ч Аса аварга Б.Ихэрсувдад зориулж хөгжим хүртэл бэлэглэж байсан.


Дашрамд дуулгахад, тэрээр бясалгал иог хийдэг бөгөөд энэ тухайгаа “Би өөртөө цаг гаргаж бясалгал хийдэг.

Бясалгал хийснээр би дотоод хүнээ улам илүү ойлгодог гэж боддог. Магадгүй ингэснээр муу зүйлийг ч сайн талаас нь олж харах чадвартай болж байгаа юм шиг санагддаг” хэмээн ярьж байсан удаатай.