Одоогоос яг нэг жилийн өмнө 2020 оны Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон Э.Магнайбаяр МАН-д элссэн нь олны анхаарлыг татаж иргэдэд ихээхэн шvvмжлvvлсэн билээ.

Өөрөөр хэлбэл, тэрээр МАХН МАН-тай нэгдэхээс өмнөхөн ИТХ-ийн төлөөлөгчөөр сонгогдоод намынхнаасаа түрүүлж МАН-тай нэгдсэнд сонгогчид нь дургvйцлээ илэрхийлэн, “улс төрийн янxan” хэмээн хочилж өндөгний дайралтад түүн рүү хийсэн удаатай.

Тэгвэл өдгөө түүний урваж шарвасан МАН, улс төрд орж ирэхэд нь дэмжлэг болсон МАХН нар нэгдэж мань хүний “сэтгэл амарсан”. Тэрээр нэлээд өнгө зассан харагдана.

Э.Магнайбаярын хувийн амьдралыг сонирхвол, эхнэр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Гэхдээ энэ амьдрал түүний анхны амьдрал биш. Хөвсгөл нутгаас гаралтай тэрээр Их засаг их сургуулийг дүүргэсэн бөгөөд дөрөвдүгээр курсдээ анхны амьдралаа бэлтэй айлын овсгоотой бүсгүйтэй эхлүүлж байсан гэдэг. Тэрээр сэргэлэн нь дэндсэн эхнэртэйгээ хамт Монголын анхны ТВ тохиролцоо гэх арилжааны нэвтрүүлгээр одоогийн хөрөнгөнийхөө эхлэлийг тавьжээ. Гэвч хосуудын амьдрал удаан үргэлжлээгүй. Э.Магнайбаяр одоогийн эхнэртэйгээ учирснаар тэдний анхны амьдрал дуусгавар болсон түүхтэй гэнэ лээ.