Монголын хамгийн алдартай бүсгүйчүүдийн нэг бол топ модель Д.Пүрэвсүрэн. Өдгөө 37 настай тэрээр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч гоо сайхнаараа өв тэгш хэвээрээ.

Түүний хувьд сүүлийн таван жил иогоор эрчимтэй хичээллэж гадаад болон дотоод гоо сайхнаа хадгалж буйгаа илэрхийлдэг байсан.

Тэр бүү хэл, жирэмсэн үедээ ч жирэмсний иогийн багш хийж, цайны мөнгөө олдог байсныг уншигч та андахгүй.

Алтны магнетын гэргий түүнд дутагдах зүйл үгүй. Өөрийнхөөрөө амьдардаг тэрээр сүүлийн үед бэлхүүсний бүжгээр хичээллэж эхэлсэн байна.

Өөрийн “хуурай” эгч жүжигчин Б.Навчаатай хамт эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, уян хатан байдлыг илтгэх энэхүү бэлхүүсийн бүжгээр хичээллэж байгаа аж. Тэрээр бэлхүүсийн бүжиг хэрхэн сурсанаа цахим хуудасны найзууддаа сонирхуулахаа мартсангүй.

Ямартаа ч, “Ханаду майнз”-ын Ганбаяр эхнэрийнхээ энэхүү гоо үзэсгэлэнг хараад “уйлж” байх хэмээн дагагчид нь сэтгэгдэлээ үлдээжээ.