УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн чимэг болсон гэргийг Э.Сэлэнгэ гэдэг.
Хоёр дахь амьдрал зохиосон гэж хэл аманд жаахан өртөмтгий ч Н.Алтанхуягийнх сайхан айл. Э.Сэлэнгийн хувьд нэгэн цагт Н.Алтанхуягийн нарийн бичгээр ажиллаж явсан түүхтэй.
Харин түүнээс хойш нарийн бичиг нь биш гэргий нь болж өнөөдрийг хүртэл амьдралыг нь түшилцэж ирсэн юм.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ жил 63 настай бөгөөд таван жилийн өмнө хэнз охиноо өлгийдөн авч байсан түүхтэй. Олон насаар дүү залуу эхнэр нь түүнд таван хүүхэд төрүүлж өгсөн юм.

Н.Алтанхуяг гишүүн анхны эхнэр Ганчимэгтэйгээ оюутан ахуй цагаасаа ханилсан. Гэвч эхнэр нь хэдэн хүүхдийнхээ боловсролд санаа тавин Америк явсан хойгуур гэргийгээ залуужуулсан гэдэг.

Тухайн үед түүний залуу эхнэр гэгддэг Сэлэнгэ дөнгөж 35 настай, охинтойгоо амьдардаг бүсгүй байжээ. Хатагтай Сэлэнгэ Дорнод нутгаас гаралтай бөгөөд урьд бас амьдрал зохиож, том охиноо төрүүлж байжээ.

Тэрээр эр нөхрөө Солонгост амьдралаа дээшлүүлээр явсан хойгуур ийнхүү өөрөөсөө үе мултарсан Н.Алтанхуяг гишүүнтэй амрагла ж нэг гэрт орсон гэдэг.

Тэдний дурлалын романс ид халуухнаараа байхад Сэлэнгээ бүсгүйн нөхөр Солонгосоос эргэн ирж Н.Алтанхуяг гишүүнийг багагүй сандаргаж байсныг орй дотныхон нь хэлдэг.