Хувийн амьдралаараа хамгийн дуулиантай хос бол дуучин Т.Дэлгэрмөрөн, хоолзүйч Т.Ананда нар. Дундаасаа дэрсхэн хоёр охин төрүүлсэн тэдний хэн хэн нь урьд өмнө нь амьдралтай байсан бөгөөд тэр амьдралаасаа нэг, нэг охидтой.

Нөхрийнхөө хахиp яхиp ааш авиp, эхнэрийнхээ элдэв араншинг тэвчихгүй байгаагаа олон нийтийн сүлжээнд илэрхийлж гурван ч удаа са л ж , нийлсэн тэд өдгөө дахин хамт амьдарч эхэлжээ.


Энэ удаагийн эвлэрэлтээ нам гүм эхлүүлсэн бөгөөд тунчиг жаргалтай байгаагаа тэд илэрхийлсээр байна. Нөхөртөө эргэн очсон Солонгон аашт буюу Т.Ананда бүсгүй ихээхэн өнгө орсныг уншигч түүний влогоос харж болно.

Мөн Т.Дэлгэрмөрөн ч 14 насаар дүү амраг бүсгүйдээ аль болох тал засаж харагдах болсон байна.