Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлон залуухан хосын гэрэл гэгээтэй амьдралд дайрч, сүүдэр татуулсан юм. Хэдэн жилийн турш өвдсөн эхнэрээ тэнгэрт буцаах хүртэл тэмцэж, зүтгэсэн энэ залууг Б.Батзориг гэдэг.

Хайртай ханиа алдаад удаагүй байгаа тэрээр өнчирч үлдсэн гурван үрдээ ээжийнх нь орон зайг дүүргэхийн тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, зав зайгаараа цаг хугацааг хамт өнгөрүүлэн бяцхан зүрхийг нь баярлуулж буйгаа цахим хуудаснаа нийтлэдэг.

Тэрээр эхнэрийнхээ өвчний эмчилгээний зардлыг олохын тулд өөрийн мужаан мэргэжлээ ашиглан “Эко” гар утасны тавиурыг хийж, сэтгэлийн үгээ сийлэн хэрэглэгчдэд хүргэдэг байв. Харин өдгөө цэвэр модон тавагны цуглуулга хийн “Эко” брэндээ илүү өргөтгөжээ.


Хэрэв уншигч та сар шинийн бэлэгтээ тус брэндийн бүтээгдэхүүнийг багтаахыг хүсвэл, 88012343 94440777 дугаарт холбогдож захиалгаа өгч болох нээ.