Цэргийн хүний охин цэгцтэй, зарчимч байх ёстой гэсэн үзлээр өсч, бүх зүйлийг эмх журамтай хийж дадсан Ч.Сэлэнгэ хүүхэд наснаасаа л жүжигчин болохыг мөрөөдөн, урлагийн салбарт хөл тавьсан нэгэн. СУИС-д суралцан жүжигчин болж, анхны тайзны дүрээрээ “Ромео, Жуллетта” хоёрын хайрыг мөнхөлсөн нь тун азтай хэрэг болсон гэдэг.

Жүжигчний амьдралаар замнахаар шийдсэн түүнийг урлагийн гэр бүлд бэр болон орсоныг бид мэднэ. МУСГЗ Л.Балхжавын хүү Б.Чингүүн, Ч.Сэлэнгэ нар хоёр ихэр хүүхдийн аав ээж бололцсон, урлагийн хосууд юм.

Тэгвэл даруу төлөв, ихэвчлэн өхөөрдөм хөөрхөн, эгэл жирийн охины дүр бүтээдэг Ч.Сэлэнгэ нилээдгүй олон уран бүтээлд ажилласны эцэст өөрийгөө тэс өөрөөр нээн, жүжигчиний карьерийн хувьд эргэлт хийхээр шийдсэн бололтой. Учир нь тун удахгүй нээлтээ хийх “ЭТГЭЭД” УСК-н дээр тэрээр бүрэн нvцгэлжээ. Сэтгэл зүйн триллер төрлийн энэхүү бүтээл жүжигчин Ч.Сэлэнгийн хувьд түүний өмнө нь бүтээж байсан дэлгэцийн дүрүүдээс нь өөр түвшинд үнэлэгдэх хэмжээнд хүргэх гэнэ.

Зөвхөн уран чадвар, дүрийн онцлогоос гадна анх удаа эхээс төрсөн биеэр нь үзэгчидтэй уулзуулах энэхүү бүтээл кино сонирхогчдын хүлээлтийг үүсгээд байна.