Урин дулааны улирал эхэлсэн энэ цаг үед хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисны улмаас бага насын хүүхдүүд голын усанд живж нас барах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, Ховд аймгийн Алтай суманд “Шар хөтөл” гэдэг газар 4 настай хүүхэд Мангиртын голд унаж нас барсан байна. Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум Харгантын голд 3, 4 настай 2 хүүхэд живж нас барсан 2 хүүхдийн цогцосыг нутгийн иргэд гаргаж авчээ.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байж болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.