Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»“Сити-тур” аялалын автобус ирэх сарын 1-нээс явж эхэлнэ
Фото

“Сити-тур” аялалын автобус ирэх сарын 1-нээс явж эхэлнэ

coolBy cool04/11/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хүн амын ахуй үйлчилгээ-2020 дэд хөтөлбөр, Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020 дэд хөтөлбөр батлах, “Сити тур” төсөл хэрэгжүүлэх, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах  тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Сити тур” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг танилцууллаа. “Сити-тур” төслийн хүрээнд хот болон хот орчмын автобустай аялалаар Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд, томоохон бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж болох юм. Түүнчлэн гадаад, дотоодын жуулчдаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус аялалд түлхүү хамруулах зорилго тавьж ажиллах аж. Төслийг тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлхээр төлөвлөж байна. “Сити-тур” аялалд АСЕМ-ын чуулга уулзалтад зориулан авч байсан хэрэглэгдэхгүй байгаа шинэ автобуснуудаас үйлчилгээнд явуулах юм.

Хурлын төгсгөлд НИТХ-ын дарга С.Амарсайхан Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аялалын бүтээгдэхүүн шинэлэг үйлчилгээг бий болгох, гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түүх соёл, аялал жуулчлалын үзмэрүүд, хотын өнөөгийн хөгжлийг танилцуулах зорилгоор “Сити тур” төслийг  хэрэгжүүлхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод үүрэг болголоо.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын компаниудыг уг төсөлд татан оролцуулах, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгох хөтөлбөрийг боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах, хэрэгжүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын албаны даргад даалгав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.