Үхэр жилийн сүүлийн өдөр, 2022 оны хоёрдугаар сарын эхний өдөр уншигч та бүхэндээ ордуудын зурхайг хүргэж байна.

Хонь
Энэ сарын эхээр ажил хэрэгт шаардлагатай өөрчлөлт хийхэд бэлэн бай. Таны хуурч мэхлэхийг оролдох хэн нэгэнтэй тулгарах эрсдэл өндөр байна. Сэтгэл хөдлөлөө дарж тэвчээртэй байхыг одод сануулж байна. Санхүүгийн байдалдаа хяналт тавьж их мөнгө үрэх шаардлагатай газруудаас хол бай. Гэр бүлдээ анхаарал хандуул. Ажлын төлөө явсаар байгаад гэр бүлийнхнээсээ хөндийрч байгаа бол одоохон алдаагаа зас. Ганц бие хүмүүс хэн нэгэнд татагдаж эхлэх бололтой. Энэ учрал урьд өмнөх харьцаанаас арай өөр санагдах болно. Эрүүл мэндээ анхаарч, ханиад томуу тусахаас сэргийл. Сарын дунд үед гэрээ хэлэлцээрийг хууль ёсны дагуу байгуулах хэрэгтэй. Аливаа харилцаа танаас анхаарал болон хариуцлагатай байдлыг шаардана. Чухал арга хэмжээнд сайн бэлтгэхгүй бол таны ажил амжихгүй байх бололтой. Хувийн амьдралдаа сэтгэл санаа хангалуун байж чадахгүй байгаа бол хэвийн байдалдаа буцаж орохын тулд бусдаас тусламж, туслалцаа авч болох юм. Аливаа үүссэн асуудлыг гэр бүлийн хүндээ сайн ойлгуул. Үнэнч хосууд ч чухал асуудал дээр санал зөрөлдөх бөгөөд энэ нь харилцааг мухардалд оруулж болно. Сарын сүүлээр амьдралын хэв маягаа өөрчлөх боломж гарч ирнэ. Ямар ч асуудлыг шийдэхийн тулд маш их хүч цаг зарцуулна. Хийж чадах зүйлээсээ илүүг өөртөө бүү үүр. Ажил хэрэгт улс төрийн нөлөө орох магадлалтай.

Үхэр
Энэ сарын эхээр ямар нэг уран бүтээл бүтээхийг хүсэх болно. Таны сэтгэлээс гарсан бүхэн гайхалтай сайхан болох болно. Шинэ байр худалдах авах эсвэл мөнгө санхүүгийн тусламж авахаар хичээж байсан бол сайн мэдээ сонсоно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлэлцээр үр дүнд хүрч, сайхан боломжийг танд өгнө. Ажил хэргийн бичиг баримт болон бараа материалтай ажиллахдаа болгоомжтой ханд. Алдаа эндэгдэл гарвал эд хөрөнгөний хохирол амсч магадгүй. Эрүүл мэнддээ анхаарал тавиарай. Тоохгүй орхисон өвчин байвал түүндээ яг одоо анхаарал тавь. Эрүүл мэндийнхээ төлөө амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг хүсч байгаа бол одооноос эхэлж зөв дэглэм барь. Ганц бие хүмүүсийн энгийн харилцаа хайр дурлал болон хувирах магадлалтай. Сарын дунд үед цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд таны тэвчээр сайнаар нөлөөлөх болно. Хэрвээ та өөрийнхөө нэр хүндийг сайн байгаасай гэж хүсэж байгаа бол эрх мэдэлтэй хүмүүсээс илүү эгэл хамт олонтойгоо сайн харилцаа тогтоо. Зар сурталчилгааны өнгө хэлбэрт хууртан элдэв төрлийн бараа, үйлчилгээ авахгүй байх хэрэгтэй. Элдэв зугаа цэнгэлд зориулж мөнгөө үрэх хэрэггүй. Замын түгжрэл болон гэр бүлийн асуудлаас болж чухал уулзалтад хоцорч болзошгүй тул цагаа хангалттай төлөвлө. Гэр бүлийнхэнтэйгээ зөрчилд орох буруу үг хэлэхээс зайлсхий. Залуу хүмүүсийг романтик учрал хүлээж байна. Гэхдээ гүнзгий харилцаанд хэтэрхий яарах хэрэггүй. Ганц бие хүмүүс болзоонд явах бөгөөд бүтэлгүй мэт байсан ч итгэл найдвараа хадгал. Энэ сарын сүүлийн арав хоногт хүндрэлтэй асуудал байсан ч ажил дээрээ эв найртай, хөгжилтэй уур амьсгал бүрдүүлэхийг хичээ. Санхүүгийн хямралтай тэмцэж байгаа бол аливаад нухацтай хандаж, хэлхээ холбоогоо сайн ашиглах нь тус болно. Уран бүтээлч хүмүүсийн хувьд онгод ирэх бөгөөд бүтээл туурвих боломж байна. Өөрийн амьдралын хэв маягтаа эерэг өөрчлөлт оруулахыг хичээ. Хэрэв таны ажлын нөхцөл байдал дургүйг тань хүргэж байгаа бол энэ асуудлаа шийдэх талаар арга хэмжээ ав. Амьдралд тулгарсан асуудал таныг зовоох ч, амьдралын буруу хэв маягаа өөрчлөхөд нөлөөлөх болно.

Ихэр
Энэ сарын эхээр од эрхсийн байрлал тийм таатай биш тул тооцоолоогүй алхам хийхээс зайлсхий. Дэмий зүйлд мөнгө үрэхээ багасгахыг од эрхэс зөвлөж байна. Яаран хариу үйлдэл хийлгүй, сайн бодож үзээрэй. Буруу зуршилд автуулах зүйл хэрэглэхээс зайлсхий. Олон нийтийг хамарсан улс төрийн ажилд тохиромжгүй. Согтууруулах ундаа болон өөх тос ихтэй хоол хэрэглэхээс татгалз. Хөрөнгө мөнгөтэй холбоотой ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийл. Сарын дунд үед од эрхсийн нөлөө аливаа юмны хэм хэмжээг хэтрүүлэхээс сэрэмжлүүлж байна. Бизнесийн шийдвэр өөрчлөгдөж магадгүй. Хууль шүүхийн асуудал шийдэгдэх шатандаа явж байгаа бол хангалттай няцаалт хийхэд бүрэн төгс бэлдсэн байх нь чухал. Зөн совиндоо анхаарлаа хандуул. Таны хүмүүстэй харилцах, үзэл бодлоо солилцох ур чадвар өндөр байна. Авьяас чадвар болон тэсвэр хатуужлаа ашигла. Санхүүгийн эрсдэлтэй асуудал гаргах хэрэггүй. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаар. Сарын сүүл рүү хувийн амьдралынхаа асуудлыг шийдэх болон оюун ухаан хөгжүүлэх тохиромжтой үе гэж од эрхэс зөвлөж байна. Биеийн хүчний ажил хийх бол ачааллаа зөв тааруул. Хайрын харилцаа асуудалтай байсан ч үнэнч байдал маш чухал гэдгийг сайн бод. Гэр бүлдээ илүү цаг гарга. Хүүхдийн хүмүүжил сайн байх нь танд баяр баясгалан авч ирнэ. Өөрийгөө стресст оруулах ямар ч үйлдэл бүү хий. Ажил төрөл эсвэл хувийн амьдралд томоохон өөрчлөлт хүлээж байна. Ах дүү хамаатан садангуудтайгаа ойрхон харилцах нь таатай байна.

Мэлхий
Энэ сарын эхээр бүтээлч авьяасаа нээснээр олон шинэ санаа төрөх болно. Оюун ухаан тэлж өргөжих тул эрч хүчтэй байна. Гадаад хэл сургах болон хэлний түвшингээ ахиулах зорилготой хүмүүс цахим орчин ашиглан сурах тухай бодоод үзээрэй. Дэлхий ертөнцөөр аялах хүсэлтэй бол аяллын төлөвлөгөө гарга. Мөнгө санхүүгийн асуудалд анхааралтай байх хэрэгтэй болно. Хайр дурлал болон гэр бүлдээ зориулж цаг гаргах нь таны гол зорилго байна. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй учрах магадлал өндөр байна. Сарын дунд үед харилцааны ур чадвараа нэмэгдүүлж, чухал бичиг баримт боловсруулах бол анхааралтай бай. Арилжаа наймааны үйл хэрэгт таатай байна. Мөн хамтарсан үйл ажиллагаанаас ашиг олно. Өсөн нэмэгдэж байгаа амьдралын эрч хүч хувийн амьдралд ч эерэг нөлөө үзүүлэх бололтой. Төлөвлөсөн ажилдаа мэдэгдэхүйц ахиц гаргахыг хичээ. Ойр дотны хүмүүсийн туслалцааг нэрэлхэлгүй ав. Од эрхэс таныг эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж, шим тэжээлтэй хоолны дэглэм барихыг зөвлөж байна. Гадуур хооллох зуршилдаа хяналт тавь. Хайр дурлалыг эрж хайж буй хүмүүс зуурдын учралыг тоохгүй өнгөр. Жинхэнэ хайр өөрөө ирнэ. Сарын сүүл рүү зардлаа хэмнэ. Мөн хойшлуулах боломжгүй зээлээ яаралтай төл. Эрх мэдэлтэй дарга удирдлагатайгаа илүү эв найртай байхыг бод. Эрсдэлтэй зүйл болон мөрийтэй тоглоомд аз сорихгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Сайн дадал зуршлаа өөрийгөө дайчлан тогтмол болгож хэвшүүл. Энэ нь таны амьдралд маш сайн тус болно. Эрүүл мэндээ хянаж, цаг агаартай тааруулж хувцаслаж, хооллохоо мартуузай.

Арслан
Энэ сарын эхэн үед ачаалал их байгаа ч таны эрч хүч урам зориг өссөнөөр зорилгоо биелүүлэхийн төлөө ухрахгүй байх болно. Шинэ санаагаа амьдрал дээр хэрэгжүүлэх сайхан боломж гарна. Арилжаа наймааны ажилд амжилт, шинэ боломж гарч ирнэ. Хамт ажиллагсадтайгаа маргалдах, ам зөрөх хэрэггүй. Өөрийнхөө үзэл бодлыг бусад хүмүүст тулгах хэрэггүй. Мэдрэмжтэй хүмүүс л цаашид маш үр бүтээлтэй ажиллах болно. Эрүүл мэнддээ анхаар, эрсдэлтэй зүйл бага хий. Сүжиг бишрэлээ сонсож дотоод сэтгэлээ ариусгах үйл хий. Хайртай хүн тань хангалттай анхаарал халамж тавиагүйгээс болон сэтгэл санаа тавгүйтэн, улмаар гэрт асуудал үүснэ. Гэр бүлийн таагүй асуудлаа энэ үед шийдвэрлэхгүй бол энэ асуудал таныг удаан зовоож, дарамт учруулах болно. Сарын дунд үед таагүй дэглэмээ орхиж, амьдралын хэмнэлээ өөрчлөх нь эрүүл мэндийн асуудалд сайнаар нөлөөлнө. Хэн хэндээ таарч тохирох хос хайж байгаа хүмүүс хүссэн нэгэн ойрхон байгааг олж мэдээд гайхна. Гадаад худалдаа хийх хүмүүсийн бараа татах хүлээн авах тал дээр асуудал байж магад. Эрсдэлтэй алхам хийх чадвартай байх ч сайн чаддаг ажлаа хийх нь өлзийтэй. Ямар ч салбарт ажилласан сайн түншүүдтэй хамтарвал амжилтад хүрнэ. Энэ үед үнэтэй эд зүйл худалдан авч, их мөнгө үрэхээс сэргийл. Хайртай хүндээ халамжтай байвал хоорондын харилцаа бэхжинэ. Сарын сүүл рүү та өөрийн авьяас чадвараа шаардлагатай үед гаргаж чадвал удирдах албаны санал ч хүлээж авч болох юм. Энэ үед чухал бичиг баримт бэлдэх бол анхааралтай бай. Өөрийгөө золиосолж, өрсөлдөн тэмцэж чаддаг хүмүүст амжилт ойрхон байна. Хэт үрэлгэн байхгүй л бол амьдрал тань элдэв асуудалгүй байж чадна.

Охин
Энэ сарын эхээр харилцаа холбоонд доголдол үүсч болзошгүй байна. Хэрэгтэй үед буулт хий. Өөрчлөлт хийх нь танд хэцүү байвал заавал том биш энгийн бяцхан зүйлсээс эхэлж болно. Одоо байгаа амьдралаа энгийнээр сэтгэл хангалуун хүлээн авах нь сайхан амьдрахад туслах болно. Та ажлын байр сууриндаа сэтгэл ханамж бага байвал өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Эрүүл мэндээ онцгой анхаар. Өөдрөг амьдрахын тулд эрүүл хоол хүнс хэрэглэ. Гадаа цаг агаар тогтворгүй байгаа тул хувцсаа тохируулж өмсөөрэй. Хувийн амьдралд зарим өөрчлөлт гарч болзошгүй. Хайр сэтгэлийн харилцаанд зөрчил үүсч мэднэ. Хайртай хосууд дэмий зүйл дээр санал зөрөлдвөл шаардлагагүй зардал гарах болно. Сарын дунд үед ажилдаа амжилт гаргахаар зүтгэж байгаа хүмүүс хэрэгтэй хэрэггүй адал явдлаас хол байсан нь дээр байх. Хов живнээс ангид байх нь танд хүндлэлийг авчирч чадна. Интернет сошиал орчны бодит бус харилцаанд итгэж болохгүй. Албаны бичиг баримтуудтай холбоотой буруу ойлголцол, будлианаас сэрэмжлэх нь чухал. Гэр орондоо хэрэгцээтэй эд хогшил худалдан авах нь танд амьдралын сайн сайхан байдлыг мэдрэх мэдрэмжийг өгнө. Хувийн зорилгоо сайн анхаар. Энэ сарын сүүл рүү таны шийдвэр гаргалтад гадны нөлөөлөл учрах тул санхүү мөнгөний асуудлын шийдвэрлэхэд эрсдэлтэй байх болно. Бизнесийн хамтрагч нартай гэрээ хэлцэл хийх бол санхүү мөнгөтэй холбоотой асуудал дээр нарийн судалгаа хэрэгтэй гэдгээ сана. Ажлын ачаалал ихтэй үед та бие сэтгэлээр ядрах тул эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөе.

Жинлүүр
Энэ сарын эхэн үед муу хэл ам, хов живээс хол бай. Сэтгэл хөдлөлөө тайван илэрхийлж, өөртөө бүрэн итгэлтэй бай. Аливаа шүүмжлэлийг хэт эмзэг хүлээн авч магадгүй. Нийгмийн ёс журам, хууль дүрмийг сайтар мөрд. Өөрийгөө сайн хянаж байх нь эрч хүчээ хадгалахад туслах болно. Хайртай хүндээ зориулсан гайхалтай зүйлийг бодож ол. Хайртай хүнтэйгээ халуун дотно яриа өрнүүлснээр та хоёрын холбоо улам бэхжинэ. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрхэвч умартаж болохгүй. Сарын дунд үед чухал нууцыг санаандгүй алдахаас болгоомжил. Таны ажил хэрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй муу санаатнуудын үйлдлээс болгоомжил. Хийх гэж буй ажил танаас ихээхэн оюун санааны болон биеийн хүчний эрч хүч шаардана. Онц шаардлагагүй ажилд их эрч хүч бүү үр. Сэтгэл хөдлөлдөө хэт автвал таны үйлдэл замбараагүй байна. Эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Архи дарс хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Аливаа саад бэрхшээлийг аль болох хөнгөн хүлээн авч өөртөө итгэлтэй бай. Энэ сарын сүүл рүү сайтар тооцоолж үзэхгүйгээр өөрийгөө сүүлд нь харанхуй нүхэнд унагаах зүйл хийх хэрэггүй. Санхүүгийн асуудлаа шийдэх хувийн хүслээ сайн бодож үз. Таны бизнесийн ирээдүй тийм ч тодорхой бус байгаа бол өөрөөр хийх арга замыг бодож олохыг зөвлөе. Хуурмаг хандлага ихсэх тул гэр орондоо тайван, таатай уур амьсгалд байхыг хичээ. Буруу мэдээллээс болж үл ойлголцол үүсэх, тохиролцоо нурах магадлалтай тул аль болох ойлгомжтой тодорхой байдлыг чухалчил. Хэрвээ хайртай хүн тань уур хүргэж, тэвчээр барагдуулж байвал бухимдахаасаа өмнө ингэх болсон шалтгааныг сайтар тунгаан бод. Энэ үед оюутан сурагчид судалгаагаа өргөжүүлж, гаднын мэдээ мэдээллийг сайн судлах нь үр дүнгээ өгнө.

Хилэнц
Энэ сарын эхээр амьдралын хэмнэл алдагдсанаар таны хийх ажилд өөрчлөлт орно. Зарим үед огт төлөвлөөгүй зүйлсээ хийх нь сонирхолтой гэдгийг та анзаарах боловч цагийн баримжааг алдаж болохгүй. Амьдралаа олон өнцгөөс харж, зөв дэглэм дагаж мөрдвөл эрч хүч олох болно. Өөрийн ур чадвараа бусадтай багаар ажиллах үедээ ашигла. Олон нийтийн өмнө яриа хийх авьяастай хүмүүс маш сонирхолтой сэтгэл татсан зүйлийг хийж чадна. Залуу хосууд хайр дурлалын харилцаанаасаа болж дарамтад орж магадгүй. Ийм байдалд орсон хайрын харилцаа удаан үргэлжлэхгүй бололтой. Сарын дунд үеэр хамтын үйл ажиллагааны болон үйлдвэр худалдааны салбараас олох орлого нэмэгдэнэ. Харин шинэ санаа дэвшүүлэх, зоримог шийдвэр гаргах зэрэг нь тийм ч таатай үр дүнд хүргэхгүй. Танд эрүүл мэндийн асуудал тулгарч болзошгүй байна. Цаг зав гарган эрүүл мэндийн үзлэгт орох хэрэгтэй болно. Гэр бүлийн гишүүдийн харилцаа сайжирч, дотно уур амьсгал бий болж эхэлнэ. Ганц бие хүмүүс хайр дурлал, халамж энхрийлэлд тэврүүлэхийг хүснэ. Янаг амрагийн хөнгөмсөг адал явдал ихсэх нь сэтгэл зүйн тогтворгүй байдал бий болгоно. Сарын сүүлээр хайрттайгаа холбоотой асуудал шийдэхдээ түрэмгий зан гаргахаасаа өмнө өөрийн дотоод сэтгэлийг сонс. Шинэ хосууд хайр дурлалын харилцаагаа сайн анхаарч байхгүй бол зуурдын янаг амрагийн харьцааны сул тал, бурууг нь олж харахгүй бололтой. Та үрэлгэн зан гаргах хандлагатай учраас зарлагаа хянах чадвараа дээд зэргээр гарга. Зугаа цэнгэл, наргиан наадмыг тааруулж байх хэрэгтэй. Архи согтууруулах ундаанаас хол бай.

Нум
Энэ сарын эхээр эдийн засаг, банк санхүүгийн салбарт ажилладаг хүмүүсийн эрч хүч дээшлэх тул энэ цаг үеийг сайн ашигла. Таны бусадтай бий болгосон найрсаг харилцаа тань бизнес болон олон нийтийн аливаа хэрэгт эерэг үр дүн авчрах болно. Бусад хүмүүсийн хэрэгцээ шаардлага танд дарамт болж магадгүй. Нөлөө бүхий хүмүүсийн хамааралд орох аюул байгааг анхаар. Хүмүүстэй шашин шүтлэг болон улс төрийн үзэл бодлоос болж маргалдаж, мэтгэлцэх хэрэггүй. Гэр бүлтэйгээ цагийг тайван өнгөрөөх талаар санаачилга гарга. Гэр бүлдээ анхаарлаа хандуулан, чөлөөт цагаа тэдэндээ зориул. Үр хүүхэд тань юу хүсч байгааг тойруу замаар асууж мэд. Сарын дунд үед зарим дарамт шахалтад шантралгүй урдах ажилдаа л анхаарлаа хандуул. Заавал биелүүлэх хэрэгтэй үүрэг хариуцлагаа хойшлуулах хэрэггүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд шийдэх шаардлага гарна. Энэ үед худалдан авсан эд зүйлс таны нөхцөл байдалд тохиромжгүй байвал сэтгэл гонсойхоосоо өмнө буцаах арга бод. Машин эсвэл өөр чухал эд хэрэгсэл авах гэж байгаа бол хамгийн сайныг нь сонго. Гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрөөх цаг гаргахаар төлөвлөөрэй. Амрах завгүй ажлын ачааллаас шалтгаалан эрүүл мэндэд асуудал гарч магадгүй. Сэтгэл зүйгээ хянаж байх нь эрүүл мэндэд таатай нөлөөлөх болно. Энэ сарын сүүлээр бизнес эрхлэгч болон хуульч, өмгөөлөгчдийн ажил хэрэг амжилттай байна. Сурагч оюутан хүмүүс шинэ мэргэжил эзэмших боломжоо өсгөх таатай үе. Ажлын ачааллаа зөв хуваарилах нь таны боломжийг баяжуулах болно. Эргэн тойрондоо өөрийгөө ил тод илэрхийлэх сонирхолтой байх нь илүү их эрч хүчийг бий болгоно. Сэрэмж болгоомжтой байж, аливааг гэгээлэг талаас нь хэт бодохоо хязгаарла. Гэр бүлд зөрчил маргаан гарвал зохицуулах хэрэгтэй болно.

Матар
Энэ сарын эхэн үе гэр бүлийн дулаан уур амьсгал чухал үе. Хайртай хосууд онцгой зүйлийг сэтгэвэл үр дүн нь та хоёрыг гайхшруулах болно. Ганц бие хүмүүс ч сонирхлыг тань их татсан хэн нэгэнтэй уулзах боломж байна. Од эрхэс таны мөнгө, санхүүгийн байдалд тогтворгүйгээр нөлөөлж байна. Тэвчээр шалгах хэд хэдэн асуудалтай тулгарна. Өрсөлдөгч хүмүүсийн явуулгыг үл тоо. Таныг эерэг энергиэр дүүрэн байвал элдэв хорон санаа нэвтэрч чадахгүй. Эвгүй нөхцөл байдалд оруулж магадгүй үйл ажиллагаа болон хууран мэхлэлт, худал амлалт, хий хоосон зүйлээс аль болох хол бай. Харин сарын дунд үед од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө сайн байх учир ажлын гайхалтай эхлэлийг тавь. Шинэ зүйлс сурч мэдсэнээр амжилтын амтыг мэдрэх болно. Хайртай хосуудын харилцаанд ээлтэй байх учраас өвөрмөц холбоо бий болно. Мөнгөө өсгөх ямар нэгэн эрсдэлтэй зүйл хийх бол хашир хүмүүсийн зөвлөгөө хэрэг болно. Бүх нөхцөл бүрдсэн ч бизнесийн гэрээ хэлцэл бодсон шиг амжилттай байхгүй. Сарын сүүлээр таны уран бүтээлийн ур чадвар, авьяас билэг өндөрт оргилно. Өөрийн оюун санаагаа цэвэрлэх, хийх үйлдлээ тунгаан бодох зэрэгт сайн. Хэлэх үг, хийх үйлдлээ цэгцлэхэд анхаар. Ямар нэг алхам хийхийн өмнө өөрийгөө хянах чадвар байгаа эсэхээ шалга. Зүрх сэтгэлээ баяр хөөр итгэл найдвараар дүүрэн байлга. Ганц бие хүмүүс романтик харилцаанд татагдан орох болно. Хайр халамжтай байвал та төсөөлж байснаасаа илүү нэгнийг олох бололтой.

Хумх
Энэ сарын эхээр зарим нэг архаг өвчнөө анхаарах хэрэгтэй болно. Буруу санаатай этгээдүүдэд уруу татагдаж болохгүй. Хэрвээ хууль бус үйл ажиллагаанд оролцох юм бол гол буруутан болох асуудал үүсгэнэ. Од эрхсийн хөдөлгөөнөөс болж сэтгэл санааны хувьд нэлээд тогтворгүй байх төлөвтэй. Гаднын таагүй нөхцөл бүрэлдэх нь таны үйл ажиллагааны үр дүнд муугаар нөлөөлнө. Хамт олны уур амьсгал буруу тийшээ эргэсэн байх магадлалтай. Аливааг энгийн хүлээн авч, ажлаа аль болох тайвнаар амжуулахыг хичээ. Сарын дунд үед санхүүгийн асуудлаас болж чухал ажил саатах хэдий ч цөхрөх хэрэггүй. Бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцохоос зайлсхий. Хайр дурлалын харилцаа төсөөлж байгаагүй сорилттой учрах бололтой. Хайрын харилцаагаа сайнаар үлдээхийн төлөө хичээж байвал үнэнч байдлаа хадгал. Хосууд нэг нэгийнхээ нууцлаг сонирхолтой талыг мэдэж авна. Аялал зугаалга төлөвлөгөөндөө багтаасан хүмүүс гадаад руу явна. Гэр бүлийнхэнтэйгээ бодол санаагаа хуваалцсанаар хувийн асуудлыг шийдэж чадах бөгөөд тэд ч таны урмыг хугалахгүй. Сарын сүүл рүү таны байр сууринд атаархаж, үйл ажиллагааг тань эсэргүүцэж байгаа хүмүүс сөрөг үйлдэл үзүүлэх болно. Гэхдээ хэрэв шийдэх боломжгүй, биелшгүй асуудал л гаргаж ирэхгүй бол танд төдий л төвөг удаж чадахгүй. Санхүүгийн алдагдлаас зайлсхийх цаг үе ирж байна. Хэрэгцээгээ багасгаж, дэмий юм бүү худалдан ав. Эрүүл мэнддээ санаа тавиарай.

Загас
Энэ сарын эхээр бусдын ашиг хонжоо харсан үйлд хууртах хэрэггүй. Найз нөхдийн холбоо амьдралын чухал хэсэгт тооцогдоно. Холбоо барихгүй удсан найз нөхөдтэйгөө уулз. Санхүүгийн байдал тийм ч тогтвортой биш байгаа учраас бизнесийн тохиролцоо, хэлэлцээрээ анхааралтай явуул. Эрүүл мэнд, гадаад үзэмжээ анхаар. Цэвэр агаарт явган алх. Хувийн амьдралтай холбоотой шийдвэрээ сайтар бодож тунгаах шаардлагатай. Хайр дурлалын харилцаа мөрөөдөл мэт үргэлжлэх ч бодит бус өнгө аяс чамгүй байгааг анхаар. Сарын дунд үед багаар ажиллах нь үр дүнтэй байхын зэрэгцээ бусдын итгэлийг олж нэр нөлөөтэй болоход тань тусална. Хамт олны дунд итгэл чухал үе. Санхүүгийн байдлаа хэвийнээр авч үлдэхийг хүсч байгаа бол үрэлгэн байдлаа боль. Зан ааш тогтворгүй байх үед чухал биш зүйлд анхаарлаа бүү хандуул. Гэр бүл болон найз нөхдийн дунд гарсан зөрчилдөөний улмаас сэтгэл тавгүйтэж, аз жаргалгүй байдал үүснэ. Хайр дурлалын харилцаа танд аз жаргал бэлэглэж, баяр баяслаар амьдралыг тань дүүргэж байх ёстой. Ойр дотны хүмүүсээрээ хүрээлүүлэхэд тухтай сайхан мэдрэмж танд төрнө. Бусдын дэмжлэг туслалцааг авч нэр алдарт хүрсэн бол ачийг санаж яв. Онлайн худалдаа хийх болон төлбөрөө цахимаар шилжүүлэхдээ анхааралтай бай. Сарын сүүл үед од эрхсийн эерэг нөлөө тан руу ирнэ. Орлоготой болох шинэ арга олоход эрч хүчээ гарга. Зарим хүмүүс албан тушаал ахих гэж байгаа мэдээ авах болно. Хамт олны зүгээс таны тухай таагүй зүйл ярих боловч хов жив хөөцөлдөж, хэн нэгнийг шүүмжлэхээс зайлсхий. Хувийн амьдралаа сайхан болно гэсэн бүрэн итгэлтэйгээр ажлаа л хий. Гэр бүлсэг хүмүүс амжилттай байх бөгөөд та зарим зүйл дээр өөрийн гайхамшигтай туршлагаа харуулна. Ганц бие хүмүүс шинэ харилцаа эхлэх магадлалтай.