Нийтийн дууны ертөнцөд ахлан нүцгэлсэн гэгддэг дуучин бүсгүй бол О.Гансувд. Увс нутгийн Тэс сумаас гаралтай тэрээр өөрийгөө ёсорхог, уламжлал ухаанаа мэддэг гэдгээ гайхуулах дуртай нэгэн. Харин өчигдөр буюу сар шинийн баяраар үсээ задгайлан булган малгайг хазгайдуулж, нэхий дээлээ буруулан өмсөн, согтуу галзуу нь үл мэдэгдэхээр төрх гарган суусан нь олонд таагүй сэтгэгдэл төрүүлэв.


Учир нь Монголчуудын ёсонд хаврын тэргүүн сарын сар шинийн 3-нийг дуустал билэгдлийг бодож элдэв гаж үйлдлийг тэвчдэг уламжлалтай.
Харин олноо танигдсан дуучин бүсгүйн уг төрх нь гашуудаж буй бэлэвсэн эхнэр, галзуу солиотой архичин нэгнийг санагдуулж байсныг нуух юун.
Ер нь бол Монголчууд эртнээс дээлний дотрыг гадар харуулах буюу дээл буруулж өмсвөл буян хишгээ бардаг гэдэг цээртэй амьдарч ирсэн билээ.