Нэгэн цагт залуусыг байлдан дагуулдаг байсан “Гала” хамтлагийнхан уран бүтээлээсээ завсарлаад хэдэн жилийн нүүр үзэж буй.

Тус хамтлагийн гишүүн Болороо 3 хүүхэдтэй болсон бол Ану өдгөө 5 хүүхдийн ээж болсон. Гэвч тэд саяхан болсон Ану-гийн төрсөн өдрөөр хамтлагаараа дуулдаг байсан дуунуудаа сэргээн дуулж зочдоо баярлуулсан гэдэг.
Хамтлагийн гишүүн Болороогийн хувьд хэдэн сарын өмнө хайртай ханиа өвчний улмаас алдсан.

Тэрээр ханийнхаа хийж байсан ажлыг үргэлжлүүлэн НАМЗХ-нд ажиллах болсон билээ. Харин Ану-гийн хувьл “Urankholboo” үс арчилгааны брэндийг үүсгэн тун амжилттай яваа.z