Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Сэтгүүлч С.Будрагчаа хариу мэдэгдэл гаргалаа
Мэдээ

Сэтгүүлч С.Будрагчаа хариу мэдэгдэл гаргалаа

coolBy cool02/11/20221 сэтгэгдэл3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сэтгүүлч С.Будрагчаа БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн бус бус, хууль бус байж болзошгүй үйлдлүүдийн талаар нийтлэл, ярилцлага, нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байгаа. Үүнтэй холбоотойгоор БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн зүгээс мэдэгдэл хийсээр байгаа. Уг мэдэгдлүүдийн хариуд сэтгүүлч С.Будрагчаа мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. 

МЭДЭГДЭЛ

Ж.Соронзонгийн хамсаатнууд бусдад төлбөр төлж намайг аймшигтайгаар гүтгэсэн явдлыг эрс эсэргүүцэж байна.
Миний бие Ц.Анхзул найзтайгаа хамтран “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” хоёр цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн.
Тус нэвтрүүлгийнхээ мөрөөр Ц.Анандбазарт хариуцлага тооцохыг шаардсан хэвлэлийн бага хурлыг гурвантаа хийж, уг хэргийг шалгахгүй удаашруулж байгаа цагдаа, прокурорын алба хаагчдыг арга ядахдаа АТГ-т хүртэл өгч явж байна.
Ц.Анандбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагыг УИХ, тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл өгч өнөөдрийг хүртэл тэмцэх хугацаандаа ийм ядмаг, ийм арчаагүй хариуг Ерөнхийлөгчөөсөө гардаж аваад зогсож байна.
Ц.Анандбазарын талынхан намайг тоогоо хэл гэхэд нь би битгий хуц гэдэг хариуг өгч байсныхаа төлөө өнөөдөр мөнгө төгрөг авдаг, шантаажчин болон гүтгэгдэж буйдаа туйлаас эгдүүцэж байна.
Нэр нүүрээ нуусан, дуу хоолойгоо өөрчилсөн, ямар ч баримт нотолгоогүй тэрхүү бузар гүтгэлэгт итгэх хүн нэгээхэн ч үгүй гэдэгт итгэж байна.
Үнэнийг илчилсэн олон олон эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийхдээ би нотлох баримтыг үзүүлж, өөрийнхөө дүр төрхийг харуулж ирснийг минь та бүхэн мэднэ.
Харин худалч, хулгайч, гүтгэгчид л ийм арчаагүй, ийм муухай зүйлийг хийж бусад руу дайрдаг юм.

Тэрхүү балиар гүтгэгчдийг би цагдаа, тагнуулын байгууллагад гомдол гарган олуулж, хариуцлага тооцуулна гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ж.Соронзон бол сургуулийнхаа төсвийн хөрөнгийн 10 орчим хувийг сүүлийн 10 жилийн турш тонон мөлжиж буй авлигач болохыг илчилсэн нэвтрүүлгээ хийж дууссан бөгөөд энэ ням гарагт 20.00 цагаас та бүхэндээ нотлох баримттайгаар, өөрсдийнх нь үнэнээ хүлээсэн шившигтэй яриа тайлбарынх нь хамт Budragchaa Serdamba Нууц.МН page-ээрээ олон нийтэд хүргэх болно.

Үнэнд гүйцэгдэхийн цагтаа төрийн байгууллагыг тонон мөлжиж баяжсан авлигач хулгайчууд ийм ядмаг гүтгэлэг хийж намайг сэвтүүлэх гэж хичээж байгаа нь үнэхээр жигшүүртэй.
Би Ц.Анандбазараас мөнгө шантаажилж авсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчид, УИХ-д авлигатай тэмцэх газар өргөдөл гомдол гаргаж өнөөг хүртэл тавхайгаа эргэтэл тэмцэх байсан гэж үү.
Ц.Анандбазараас би мөнгө авсан бол 2015 онд лизингээр авсан нэг өрөө байрандаа өнөөг хүртэл амьдарсаар байх байсан гэж үү.
Ц.Анандбазараас би мөнгө авсан бол 2020 онд худалдан авсан приус машинаа халтайтал унаад “Бусдад лааз унасан гуйлгачин” хэмээн хэлүүлж, цоллуулж, доромжлуулаад яваад байх уу.
Би www.nuuts.mn сайтыг олон жилийн өмнө хамт ажилладаг байсан эгчээсээ 88,000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн.
Одоо ашиглаж буй сайтаа нэг найзаасаа гуйж байж 1,000,000 төгрөгөөр л хийлгэсэн нь үнэн.
Монгол Улсад иргэн бүр дурын домайн нэрээ 88,000 төгрөгөөр худалдан авах боломж нээлттэй байгаа.
Гэтэл үнэний төлөө, олон нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцсэнийхээ төлөө ийм ичгүүргүйгээр нотлох баримтгүйгээр нэр цол өгч намайг харлуулан гүтгэж байгаатай хэзээ эвлэрэхгүй.

Сэтгүүлч С.Будрагчаа

 

цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

1 сэтгэгдэл

  1. lha on 02/11/2022 21:36

    ene zaluug demjij bn. hunees heden haltar tugrug avah hun bish sanagdsan.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.