Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Хотын дарга Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзлаа
Фото

Хотын дарга Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзлаа

coolBy cool04/20/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн ЗДТГ-ын хэлтэс, харьяа агентлагийн удирдлагууд Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Л.Болд оролцсон юм.

Уулзалтын эхэнд хотын дарга “Иргэд та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн уулзалтад НЗДТГ, харьяа агентлагийн дарга нар оролцож байна. Тиймээс ямар ч сэдвээр асуудал байвал асууж, судалж болно. Яармаг орчинд Улаанбаатар хотын шинэ төвийг байгуулах төслийг та бүхэнд танилцууллаа. Энэ төсөл хэрэгжиж ажил хэрэг болсноор та бүхний амьдарч байгаа газар үнэд хүрэх, амьдрах орчин сайжрах үр нөлөөтэй. Иргэн бүр бохир, цэвэр усаа шийдсэн хашаандаа амины орон сууцтай, тохилог орчинд амьдрах хүсэлтэй байгаа. Энэ хүсэл шаардлагыг бид биелүүлэхээр ажиллаж байна. Үүнд иргэдийн өөрсдийн оролцоо маш чухал. Дахин төлөвлөлтийн хүрээнд бид та бүхэнтэй зөвшилцөж санал авч энэ ажлыг эхлүүлнэ. Суурьшлын бүсэд орон сууцны хороолол босох эсвэл айл өрхүүд нэгдэж дэд бүтцийн төв байгуулан стандартын шаардлагад нийцсэн амины орон сууцтай болох гэсэн 2 сонголт байна. Энэ та бүхнээс хамаарна” гэж ярилаа.

Уулзалтын үеэр Хан-уул дүүргийн иргэд Яармаг орчимд босох шинэ төвтэй холбоотой асуудлаар санал хүсэлтээ хэлж, асуулт асуулаа.

Хан-Уул дүүргийн 4-р хорооны иргэн Н.Ууганбаяр “Яармагийн орчим шиг тэгш гудамжтай, дэд бүтэц тавих боломжтой дүүрэг нийслэлд байхгүй.

Нийслэлийн зүгээс бидэнд дэд бүтэц, бохир болон цэвэр усыг гудамж бүрт холбож өгөөч гэж хүсч байна. Бид амины орон сууцаа та бүхний тавьж байгаа шаардлагын дагуу стандартад нийцүүлэн барьж та бүхний бүтээн байгуулалтын ажилд өнгө үзэмж нэмж амьдармаар байна. Айл, өрхийн усны хангамжийн асуудлыг шийдэж өгвөл та бүхний барьж буй бодлого, шийдвэрт нийцүүлж амьдрах орчноо сайжруулж, утаагүй цэвэр сайхан орчинд амьдрах хүсэлтэй байна” гэлээ.

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэн н.Зузаанаа “Арьс ширний гэх 80 айлын байранд ээж маань амьдардаг байсан. Энэ дашрамд хэлэхэд яармаг орчимд амьдарч байгаа олон айлуудын асуудлаас нэн түрүүлж арьс ширний 80 айлын асуудлыг хөндөж дэд бүтцэд хамруулсанд маш их баяртай байна. Удахгүй дараа дараагийн байрууд баригдаж ашиглалтад орно гэсэн сайхан мэдээ сонслоо. Бид энэ асуудлаар өнгөрсөн 12 дугаар сард хотын даргад хандаж өргөдөл бичсэн. Өргөдлийн хариуг маш хурдан шуурхай 7 хоногийн дотор илгээсэн. Албаны хүмүүс биднийг хүлээн авч уулзаж дор бүр нь хариу өгч байсан. Энэ асуудлыг хөндөж, хөөцөлдөж ажил хэрэг болгосон нийслэлийн удирдлагууддаа баярлалаа” гэж сэтгэгдлээ илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд уулзалтын үеэр иргэдэд хандаж үг хэллээ. Тэрээр “ Яармаг орчимд шинэ төв байгуулах ажлыг нийслэлийн удирдлагууд иргэд та бүхэнд танилцууллаа. Нийслэлээс хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлыг дүүргийн иргэдтэйгээ хамтран дэмжиж ажиллана. Улаанбаатар хотын шинэ төвийг байгуулах энэ ажилд төр, иргэний хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Та бид амьдарч байгаа орчноо сайжруулах, яармаг орчмыг хөгжүүлэх энэ ажилд хамтран оролцож нийслэлийн ажилд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэж ярилаа.

Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8-р хорооны суурьшлын бүсэд 11462 өрх байна гэсэн судалгаа байна. Улаанбаатар хотын төр захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн төвлөрлийг сааруулах зорилгоор “Яармаг” хотын шинэ төвийг байгуулна. Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаар өдөрт дунджаар 5700 иргэн үйлчлүүлдэг. Аж ахуй нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээг үзүүлдэг төр захиргааны байгууллага руу хоногт дунджаар 200 мянга орчим автомашин зорьдог гэсэн судалгаа байна. Хотын захиргааг Яармаг орчимд нүүлгэн шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулах, хотын төв рүү чиглэсэн түгжрэлийг бууруулах чухал үр дүнтэй юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.