Монголын урлагт залуу үеийн төлөөлөл болон гарч ирж буй бүсгүйчүүд бол жүжигчин Б.Мишээл, Жерри нэрээр олонд танил болсон Бадамжав нар.

Тэд нэг үеийн уран бүтээлчид бөгөөд оюутан ахуйгаасаа нөхөрлөсөн найзууд. Өдгөө хөөрхөн төрх, гоо үзэсгэлэнгээрээ бишрүүлж яваа тэд өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдснийг уншигч та анзаараарай.
Сонирхуулахад, жүжигчин Б.Мишээлийн хувьд Улаанбаатар хотын унаган охин бөгөөд хөдөөгийн ахуй амьдралыг “Нийслэл хүүхэн” кинонд тоглохдоо л мэдэрсэн гэдэг.
Харин Жерригийн хувьд Увс аймгаас гаралтай, багаасаа л хөдөөний амьдрал дунд “хүн” болсон нэгэн билээ.