Монгол улсын засгийн газар болон Бүгд найрамдах Беларусь улсын засгийн газар хооронд 2019 оны 04-р сарын 19-ний өдөр байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд тус зээлийн санхүүжилтээр Монгол улсын Засгийн газрын 2020 оны 131-р тогтоолоо “МАЗ-ын авто засвар, арчлалтын 42 ширхэг машин механизм нийлүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд Беларусь Улсын “МАЗ” Хамтарсан хувьцаат компанийн үйлдвэрлэн гаргаж байгаа авто замын нүхэн засварын битум эмульсийн технологид суурилсан автомашин 21 ширхэг, хосолмол ажиллагаатай тусгай зориулалтын тоноглол бүхий автомашин 21 ширхэг нийт 3,3 сая еврогийн өртөг бүхий 42 ширхэг машин, механизм тоног төхөөрөмжийг зээлээр худалдан авч Олон улс, улсын чанартай авто замын засвар арчлалтын 20 байгууллагад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яаман дээр зохион байгуулагдлаа.
Тус нээлтийн ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Станислав Владимирович Чепурной, Зам, тээврийн хөгжлийн төвийн захирал Р.Буд нар оролцож түлхүүрийг гардуулан өгөв.