“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь “Авто замын норм, нормативын сан”-ийн хөрөнгөөр 2021-2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний дагуу дор заасан төслүүдэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хувь хүн, албан байгууллагыг идэвхитэй оролцохыг урьж байна.
Тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зохион байгуулагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг www.tender.gov.mn хаягаар хүлээн авч, тендерт оролцох мэдүүлгээ 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагаас өмнө цахим системээр ирүүлнэ үү.