Авто замын салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн 2021 оны 3 дахь удаагийн хурал 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Платиниум зочид буудлын 2 давхрын хурлын танхимд хуралдаж холбогдох асуудлыг хэлэлцэн, зөвлөмж шийдвэрийг гарган ажиллалаа.
Хурлаар дараах 4 асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Эрээн Толгой” (MV-021459) хүрэн нүүрсний уурхайгаас Бичигтийн боомт хүртэлх хатуу хучилттай авто зам барих техник эдийн засгийн үндэслэл – “Ангад Арвижих” ХХК
2. Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших “Баян ус” хүрэн нүүрсний уурхай Хавирга боомт чиглэлийн авто замын техник эдийн засгийн үндэслэл – “Ти Ай Би” ХХК
3. Дорнод аймгийн Хатанбулаг сумын нутагт орших “Монлаа” төмрийн хүдрийн уурхай Тавантолгой-Ханги боомт чиглэлийн авто замтай холбох авто замын техник эдийн засгийн үндэслэл – “Ти Ай Би” ХХК
4. Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших “Хашаатын цав” хүрэн нүүрсний уурхайгаас Хавиргын боомт чиглэлд барих хатуу хучилттай авто замын техник эдийн засгийн үндэслэл – “Ростов” ХХК
Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсч, хуралд идэвхитэй оролцсон зөвлөлийн бүх гишүүддээ талархал илэрхийлье.