Анхны амьдрал нь бүтэлгүйтсэнээс хойш олон жил ганц бие явж, охиндоо хойд эцгийн гар харуулалгүй өсгөсөн жүжигчин Б.Навчаа 40 насны босгон дээр хоёр дахь хүүхдээ төрүүлсэн удаатай.

Гэсэн ч шинэ хүүхдийнхээ аавыг нэлээд нууцалж, өнөөг хэр нь өрх толгойлсон ээжийн амьдралаар замнаж яваа тэрбээр улам бүр эрч хүчтэй гялалзах болжээ.


Өдгөө 45 нас хүрч буй жүжигчин, найруулагч бүсгүй маань сүүлийн үед огцом жин хаяж, өнгө зүс нэмснээ цахим орчинд гайхуулаад амжив.

Үзэгч олонд дасал болсон махлаг бор эмэгтэйгээс залуухан, гоолиг бүсгүйн дүрд хувирсан түүнийг фэнүүд нь таньсангүй.


Үсээ урт ургуулан, хацрын яс нь мэдэгдэхүйц турж, нүүр будалтын хэв маягаа өөрчилсөн жүжигчин Б.Навчаа шинэ уран бүтээлдээ бэлтгэж, ийн өөрчлөгдсөн байж мэдэх ч түүний энэ шинэ өөрчлөлт үзэгч фэнүүдэд нь ихэд таалагдаж байгаа бололтой.

Урам хайрласан үгс, сэтгэлийн илгээмж тасралтгүй явуулсаар байгаа гэнэ шүү.