Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

    05/14/2025

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

    05/14/2025

    Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

    05/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа
Фото

Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа

coolBy cool04/21/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг “Их цэвэрлэгээний 90 минут” уриан дор өнөөдөр зохион байгууллаа. Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлтэд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨҮГ-ын дарга Б.Бямбадорж, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Б.Бямбасайхан болон холбогдох албаныхан оролцсон.

Тус арга хэмжээг нээж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн 90 минутын  их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Энэ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  ажил юм. Энэ жилийн хувьд 90 минутын хугацаанд буюу 11.00 цагаас эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд өөрийн хариуцсан нийтийн эзэмшсэн гудамж зам талбайг угааж цэвэрлэх, арчлах хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зохион  байгуулалтад нэгэн зэрэг орж буйгаараа онцлог болж байна. 90 минутын дараа зохион байгуулагч ажлын хэсгийнхэн  нийтийн эзэмшлийн талбайгаар явж нийслэлийн төр захиргааны албан хаагчид болон аж ахуйн нэгж, иргэд хэрхэн идэвхтэй оролцсоныг дүгнэнэ. Ингээд Улаанбаатар хотын өнгө зүс ямар болсныг 90 минутын дараа эргэн цугларч үр дүнгээ танилцуулах юм. Цаашид бид энэ ажлыг тогтсон хугацаанд, тодорхой орон зайд нэгэн зэрэг хамтран зохион байгуулж байх болно. Энэ жилийн хаврын бүтээн байгуулалт, тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэлсэн. Бид өглөөний 06.00 цагаас  эхлүүлэн Улаанбаатар хотын шилмүүст том оврын 4000 гаруй модны цэнэгт усалгааг хийлээ. Ирэх сарын дундуур шилмүүст модоо шүршиж угаан өнгө үзэмжийг сайжруулах бөгөөд  цаашид цэнэгт усалгаа, бордоо, дусал зэргийг залгаж технологийн дагуу арчлах болно” гэв.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн харьяа газар, агентлагуудын 3296 төрийн албан хаагч, хог хаягдал дахин боловсруулах 16 үйлдвэрийн төлөөлөл, ЕБС-ийн эко клубын сурагчид, мото спорт болон автомашины клубын дэмжигчид оролцсон.

Нийслэлийн төр захиргааны байгууллагынхан Туул голын сав дагуух газрыг цэвэрлэлээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид Дунд гол буюу Нарны хорооллын гүүрнээс зүүн тийш Энхтайвны гүүрний огтлолцох хэсэг, нийслэлийн Мэдээллийн технологийн газар Алтай хотхоны урд талын төв замаас баруун тийш Космо дэлгүүр, нийслэлийн Газрын алба Хараагүйчүүдийн гүүрнээс баруун тийш төв зам, Минж нутагшуулах төслийн нэгж ОНӨҮГ-ынхан Зайсангийн гүүрнээс зүүн тийш Туул гол дагуу Сэргээн засах төв хүртэлх талбайг цэвэрлэв   гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.