​Бразилийн нийслэл Рио Де Жанэйрогоос хойд зүгт уулархаг бүсэд байрших Петрополис хотод мягмар гаригаас эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас хөрсний нуралт үүсэж, 94 хүн нас барсныг орон нутгийн аврах албанаас мэдээлжээ.
Иргэдэд учирсан эдийн засгийн хохиролын эцсийн дүн одоогоор гараагүй байна. Зуу зуун иргэд орон гэргүй болж, гудамж талбай хөрсний гулгалтаар нүүж, машинууд урсаж, байшин барилгууд булагдсан байдалтай байна.

​Риогийн Иргэний хамгаалалтын мэдээлснээр зөвхөн мягмар гарагийн үдээс хойш орсон бороо хоёрдугаар сарын олон жилийн дунджаас давжээ. Үерийн ус уулын энгэрийн хорооллуудаар урсаж, их хэмжээний сүйрэл дагуулжээ. Бразилийн Иргэний хамгаалалтын хэрэг эрхлэх газрын мэдээгээр мягмар гарагт 269 хөрсний гулгалт бүртгэгдсэн гэлээ.

​Лхагва гаригт эрэн хайх, хөрсний нуралт, гулгалтнд дарагдсан хүн, амьтдыг аврах ажил эхэлжээ. Одоогоор 24 хүнийг аварсан ч 439 орчим хүн орон гэргүй болсон байна. Аврах ажиллагаа үргэлжилсээр байна.

​19-р зуунд Бразилийн хаант засаглалын үеийн алдартай хот Петрополист хааны ордон, музей, томоохон театрууд гоёмсог эртний архитектурын гайхамшиг болсон барилгууд байдаг. Гэвч харамсалтай нь ихэнхи нь нурсан байдалтай байна. Аадар борооноос үүдэлтэй хөрсний нуралт, гулсалт, үерийн гамшиг Бразил улсад 12-р сараас хойшхи 3 ноцтой тохиолдол энэ удаагийнх болж байна.