Драмын жүжиг, хошин урлагийн тайзнаас гадна кино дэлгэц, дуу хөгжмийн ертөнцөд ч найруулагч нөхөртэй жүжигчин бүсгүйчүүд давуу эрх эдэлдэг нь нууц биш. Мэдээж хэрэг, найруулагч нөхрүүд нь эхнэртээ тал засч кино, жүжгийнхээ гол дүрд тоглуулах моод дэлгэрээд удаж байна.

Цэргийн албанд байхдаа сонинд хэвлэгдсэн жүжигчин бүсгүйн зургийг олж хараад “Би заавал эхнэрээ болгоно” хэмээн найууддаа амлаж явсан О.Бат-Өлзий хүслээ биелүүлсэн азтай эр.

Тухайн үед ид нэрд гарч явсан сайхан бүсгүйтэй учрахын тулд драмын тайзнаа тоглож, нэлээд хэдэн жүжгээр өөрийгөө таниулсны дараа тэр анхны болзоондоо явсан гэдэг. Энэ бол Ардын жүжигчин С.Сарантуяа,МУГЖ найруулагч О.Бат-Өлзий нарын хайрын нандин дурсамж. Эхнэр нь драмын урлагтаа үнэнчээр үлдэхэд О.Бат-Өлзий нэг хэсэг хошин урлагийн тайзан дээр тоглож явсан түүх бий. Харин сүүлийн жилүүдэд дэлгэцийн урлагт дурлах болсон тэрбээр хэд хэдэн кино найруулсан. Түүний нэг болох “Зүрхэнд шивнэсэн үг” киноныхоо гол дүрд эхнэрээ тоглуулсан нь амжилт олж, гадаадын томоохон фестивальд хүртэл өрсөлдөж чадсан гэдэг.

“DOZ” энтертайнмент студийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн эхнэрээ сурталчлах их дуртай. Жүжигчний мэргэжил эзэмших хүсэлтэй хөөрхөн охинд хичээл зааж, элсэлтийн шалгалтад нь бэлдэж явахдаа ирээдүйн эхнэрээ ихэд судалсан гэдэг. Балетаар хичээллэж байсан А.Мөнгөнзул жүжигчин болохоор шамдаж, ЗХУ-д сурахаар одсон Ш.Доржүрэнг хүлээсэн түүхтэй. Тэгвэл одоо өөрсдийн гэсэн студи байгуулсан тэд хошин нэвтрүүлэг бэлтгэхээ болиод мөн л кино урлагт хүчээ сорьж буй. “Амьдрах тасалбар”, “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис” зэрэг кинондоо эхнэрээ тоглуулсан Дооёо цаашид ч А.Мөнгөнзулын “улаан фэн” хэвээрээ байх биз ээ.

Театрын хөөрхөн бүсгүйчүүд найруулагч нөхөртэй болох нь тийм ч сонин үзэгдэл биш.

Тайзны уран бүтээлд тоглохын хажуугаар “Хайрын рекорд”, “Зөрлөг”, “Намрын синдром” зэрэг кинонд дүрээ мөнхөлж явахдаа жүжигчин Т.Хулан найруулагч Д.Галбаяртай дотноссон гэдэг.

Өмнө нь амьдрал зохиож үзсэн, бага насны хүүхэдтэй гэх мэт олон асуудал тулгарсан ч тэрбээр эрхэм найруулагчийг удаан зовоогоогүй. Үрийн зулай үнэрлэн ээж болсон Т.Хулан гурван хүүхдээ хүний, өөрийн гэж ялгалгүй өсгөж яваа гэдэг. Царайлаг жүжигчин бүсгүйн хувьд театраа эргэн ирсэн.

“Хувьсал” продакшны захирал, найруулагч Г.Цоггэрэл урьд нь бүх жүжиг, клипнийхээ гол дүрд эхнэрээ тоглуулдаг байв.

Театрын өлгүүрт ажиллаж байсан түүний хүсэл зорилгыг найруулагч нөхөр нь дэмжсэнээр урлагийн сургуульд орж, ирээдүйн амжилтынхаа эхлэлийг тавьсан гэдэг.

Хөгжмийн зохиолч Балхжавын хоёр хүү жүжигчин бүсгүйчүүдийг эхнэрээрээ сонгосон. Найруулагч Б.Чингүүний эхнэр нь мөн л жүжигчин бөгөөд та бид түүний гэргийг “Охид” олон ангит киногоор нь мэдэх билээ. Хосууд ихэр хүүхэдтэй.

Найруулагч Б.Тамир, жүжигчин А.Ганчимэг нар.Хайр сэтгэлийн харилцаатай болсон гэлцдэг ч хоёулаа энэ талаар ам нээсэн нь үгүй.

СУИС-ийн оюутан байхаасаа олны танил болсон Б.Тамир, А.Ганчимэг хоёр нас нь 30 гарсан ч тогтвортой гэр бүлтэй байгаагүй.
Хэд хэдэн зүйл дээр хос болсон гэдэг нь харагдаад буй.

Б.Тамирын шинэ уран бүтээлд Гануухай дүр бүтээж байгаа гэсэн шүү.

Өлзийхүү, Хүсэлбаатар

Тоонот гэрт толгой холбож, урлаг хэмээх агуу ертөнцөд хослон зүтгэж яваа уран бүтээлч С.Өлзийхүү,Ц.Хүсэлбаатар нар.

Өрхийн тэргүүн Ц.Хүсэлбаатарын аав Ё.Цог нь найруулагч, жүжигчин, ээж Д.Дулам нь олноо “уран” хэмээн алдаршсан үйлчин нэгэн байж.

Харин эзэгтэй С.Өлзийхүү нялх багадаа өнчирч “эмээгийн охин” болсон гэдэг. Залуу насны, зүү орох завсаргүй хайраар ижилдэж 1989 онд туурга тусгаарласан хос маань өдгөө тохьтой, тулхтай, ахмад уран бүтээлчийн тоонд зүй ёсоор багтаж яваа.

Найруулагч нөхрийнхөө хэд хэд кинонд дүр бүтээгээд авсан гэж байгаа.