“Шидэт хуудас” номны зохиогч Б.Мөнхтуяа таалал төгсчээ Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байсан “Шидэт хуудас” номын зохиогч Б.Мөнхтуяа бүсгүй таалал төгсчээ. Тэрээр охинтойгоо элэг бүтэн амьдрахын тулд хэн нэгнээс хандив тусламж гуйхаас илүүтэй ном бичиж түүнийгээ борлуулан эмчилгээний зардлаа хийж байсан юм. 2015 онд хөхний хорт хавдар гэх онош сонсож, хагалгаанд орсон нь түүний хувьд эхний сорилт байжээ. Үүнээс хойш жил орчмын хугацаанд химийн эмчилгээ хийлгэн, эрүүл болж, үрийн зулай үнэрлэв. Гэвч 2019 онд тавдугаар сард дахин хорт хавдар гэх оноштой болсон. Хагалгаагаар бөөрийг нь дарж байсан хавдраа авч, үлдсэн хэсгийг химийн эмчилгээгээр эмчилсэн байдаг. Хэдийгээр хорт хавдар, химийн эмчилгээ…
Зохиогч: admin123
МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид урьдчилсан байдлаар тодроод байна. Уг нэрийг эцэслэн шийдсэний дараа СЕХ-нд хүргүүлэх юм. Ингээд урьдчилсан байдлаар тодорсон нэрсийг танилцуулж байна. Архангай 3 мандат 1. Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/ 2. Ж.Мөнхбат /УИХ-ын гишүүн/ 3. Ё.Баатарбилэг /БСШУС-ын сайд/ Баян-Өлгий 3 мандат 1. Х.Баделхан /БХБ-ын сайд/ 2. Т.Абубахир /МАН-ын гишүүн/ 3. А.Галимхан /МАН-ын гишүүн/ Баянхонгор 3 мандат 1. Л.Элдэв-Очир /УИХ-ын гишүүн/ 2. Г.Занданшатар /УИХ-ын гишүүн/ 3. Б.Батцэцэг /Гадаад харилцааны дэд сайд/ Булган 2 мандат 1. Ж.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/ 2. Ц.Анандбазар /Сод Монгол группийн ерөнхийлөгч/ Говь-Алтай 2 мандат 1. Б.Энх-Амгалан /УИХ-ын гишүүн/ 2. Ш.Раднаасэд /УИХ-ын гишүүн/ Дундговь,…
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн бол МАН-ын Бага хурлын гишүүн. Тэрээр өнөөдрийн Бага хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг горилогчдын хэнийг балиашиглахаар ирснийг хэн ч таашгүй. Насаараа шахуу Төр түшилцэж, Төрийн албаны томоохон байгууллагыг удирдаж явсан Х.Бадамсүрэнг ясны “Төрийн хүн” гэдэг. Албан бус эх сурвалжийн мэдээллээр, Х.Бадамсүрэнг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гарсан хэмээн мэдээлсэн. Харин Х.Бадамсүрэн уг асуудалд ямар ч тайлбар өгөөгүй байгаа.
УИХ-ын ээлжит сонгуулиар Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар Говь-Алтай аймагт МАН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа. Учир нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Говь-Алтай аймагт нэр хүнд рейтингээрээ нэлээд дээгүүрт байгаа тухай эх сурвалж хэллээ. Түүнийг тус тойрогт нэр дэвшүүлэх эсэхийг яг одоо МАН-ын Бага хурлаар шийднэ. Уг нь тус тойрогт Зам тээвэр, хөгжлийн Дэд сайд асан Б.Цогтгэрэл нэр дэвшихээр яригдаж байсан ч, рейтинг хүрээгүй учир одоогоор тодорхойгүй байна. Мөн УИХ-ын гишүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэр дэвшихгүй аж.
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж буй МАН-ын Бага хуралд оролцохоор иржээ. Эх сурвалжийн мэдээллээр түүнийг нутагтаа УИХ-д нэр дэвшихээр яригдаж буй гэх. Түүнийг нэр дэвших эсэхийг өнөөдрийн Бага хурлаар шийднэ. Тэрээр “шийдвэрлэх” хуралдаа оролцохоор ирлээ. Д.Батлутын хувьд өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн Орхон аймагт төлөх ёстой байсан 579 сая төгрөгийн газрын төлбөрт суутгах замаар аймгийн удирдлагууд нь зургаан том жийп машинуудыг авч унасан асуудлаар АТГ-т шалгагдаж байсан. Мөн 2015 оны аравдугаар сард Л.Батлут өөртэй нь мэндэлсэнгүй шалтгаанаар “Эрдэнэт секьюрити” компанийн захирал Э-г зодож гэмтээсэн талаар хэвлэлүүд бичиж байв. Амралтын газар болсон уг маргаан МАН …
Шинэ коронавирусийн улмаас Италид нөхцөл байдал хүндхэн байгаа. Үүнтэй холбоотойгоор Итали улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэд хүндхэн нөхцөлд байгаа бөгөөд тусгай үүргийн онгоц авах эсэхийг асуусаар буй. Манай улсаас Бүгд Найрамдах Итали Улсад оршин сууж байгаа иргэдээ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор итгэмжлэлийг цахимаар, харин иргэний бүртгэлийн үйлчилгээг шуудангаар үзүүлж байгаа. Тэгвэл тус улсад ажиллаж амьдарч буй загвар өмсөгч Д.Нора мөрөөдлөө гэрэл зурагт буулган, өдөржин гадаа нарлахыг хүсч буйгаа илэрхийлжээ. Тэрээр “Карантины дараа өдөржин, шөнөжин…” хэмээн бичсэн байна.
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид Үндсэний аудитын газар мөрийн хөтөлбөрөө өгсөөр байгаа. Тэгвэл Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаа намаасаа бус ИЗНН-с нэр дэвшихээр болсон тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг бие даан нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан ч эцэст нь ИЗНН-ыг сонгосон бололтой. ОХУ-д консулаар ажиллаж байхдаа нэлээд хэл аманд өртөж байсан Б.Дэлгэрмаа Сүхбаатар дүүрэгт нэр дэвших шийдвэр гаргаж, мөрийн хөтөлбөрөө өгсөн байна. Түүний хувьд АН-ын үүсгэн байгуулагчдын нэг, тус намын анхны дэд даргын албыг хашиж байсан.
МАН-ын Бага хурал албан ёсоор эхэллээ. Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх Бага хурлыг даргалан явуулах хүмүүсийн нэрсийг танилцуулж батлууллаа. Бага хурлыг Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж, орлогч даргаар нь Архангай аймгийн Засаг даргын орлогч Г.Болормаа ажиллахаар болов. Сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, нэрсийг нь Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх юм. АН Үндэсний бодлогын хороогоо 12.00 цагаас хуралдуулахаар болсон бол МАХН 16.00 цагаас Бага чуулганаа хуралдуулахаар төлөвлөөд байна.
МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордон болж байна. Бага хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах юм. Хуулиараа өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ улс төрийн намууд тодруулж, маргааш СЕХ-нд хүргүүлнэ. Дөнгөж сая МАН-аас УИХ-д нэр дэвших магадлалтай хүмүүс болох Монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга Оюунгэрэл, Гадаад хэргийн яамны сайд Цогтбаатар, Байгаль Орчны яамны сайд Цэрэнбат нар хүрэлцэн ирлээ. Тэднийг УИХ-д нэр дэвшүүлэх эсэхийг олонхын санал шийднэ
Эхнэрээ тэр бүр олны өмнө гаргаад байдаггүй реппэр Цэцэ буюу Цэцэнбилэг Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан сонсогч фенүүдийнхээ өмнө эхнэр хүүхдээ ил гаргав. Тэрээр Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамбын охин Д.Саруултай ханилж, хоёр хүүгийн аав ээж болсон. Өөрийн үзэл бодлоо дуугаараа чөлөөтэй илэрхийлж, бусдаас багагүй шүүмжлэл хүртэж явсан Цэцэ сүүлийн үед аавын үүргээ биелүүлээд завгүй яваа гэсэн.