Зохиогч: admin123

Covid-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоолоо. Өнөөдөр 08.00-18.00 цагийн хооронд тус дүүрэгт явган хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Уг үйл явдлыг Өдрийн сонины гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн хальсандаа буулгасныг уншигч та бүхэндээ сонирхуулж байна.

Read More

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Тэрбээр ажил хүлээлцэх үеэр “Энэ хугацаанд бид бүхэн гар сэтгэл нийлэн том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллалаа, цаашид ч хийж гүйцэтгэх ёстой ажлууд олон бий. Энэ бүхнийг та бүхэн төрийн тусгай албан хаагчийн хувьд үлгэр жишээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Түүнийг ажлын хариуцлага алдсан шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан тухай бид мэдээлж байсан билээ.

Read More

Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын тэргүүний сумдыг шалгарууллаа. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Орхон аймгийн Жаргалант сум, Ховд аймгийн Булган сум, Хэнтий аймгийн Баян-Овоо сум Улсын тэргүүний сумд боллоо.

Read More

Долгионтой урт үс, хар нүдний шилээр гоёсон үл ялиг мяраалаг охин Монголын орчин үеийн хөгжмийн урлагт чадалтай хоолой, этгээд хэв маягаараа хүч түрэн орж ирснээс хойш арав гаруй жил өнгөрчээ. Б.Маралжингоо өдгөө сонсогчдын “амандаа хүлхдэг” олон хит дууны эзэн, чадварлаг дуучин болчихсон явна. Угийн даруу бүрэг гэддэг дуучин бүсгүй нохой тэжээх хоббитой бөгөөд түүнийгээ фенүүддээ танилцуулжээ. Тэрээр “Нохой минь надтай хамт 10 жилийг өнгөрүүлж байна. Манайд урилгагүй ирсэн болохоор ямар үүлдэрийн нохой болохыг нь мэдэхгүй. Хав л байх. Тэр нь манайханд хамаагүй учраас судалж ч үзээгүй. Гэхдээ Тэддидээ хайртай” хэмээжээ.

Read More

Орхон аймаг Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ нийслэл, 21 аймгаа тэргүүлжээ. Энэхүү амжилтаараа  “Монгол Улсын шилдэг аймаг”-аар шалгарч өнөөдөр шагналаа гардан авлаа.  Орхон аймаг 2017, 2018, 2019 онуудад гурван жил дараалан Монгол улсын засгийн газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, шударга байдлын үнэлгээ, хөндлөнгийн байгууллагын үнэлгээ гэх мэт арван нэгэн үзүүлэлтүүдээр улсын шилдэг аймгийн болзлыг хангажээ. Тодруулбал, 2019 оныг  Монгол улсын засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон…

Read More

Монголын Рок попын ертөнцөд өөрийн байр сууриа эзэлсэн 8 дуучин бүсгүй нийлж “Singer mom” нэртэй фэйсбүүк группыг ажлуулж эхэлжээ. Уг группын админаар МУГЖ Б.Сарантуяа, СТА С.Сэрчмаа, “альтернатив Отгоо,  дуучин Баярцэцэг, Б.Халиун, Солонго, Соко нарын олноо танил болсон дуучид ажиллаж байгаа юм байна. Тэд энэхүү группээ нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд ашиглах бөгөөд гэртээ суугаа ээж нарт тулгамдаад байгаа асуудлыг нийгэмд ил гаргах аж.

Read More

“Ковид-19″ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт амжилттай явагдлаа. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийх юм. Тухайн хэсгийн хөдөлгөөнийг Төв шуудан – Баруун дөрвөн зам – Гэсэрийн уулзвар – Эх нялхас-Баянхошууны хөтөл – Халзангийн даваа – Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал – 32-ын тойрог – Баянбүрдийн уулзвар – “Хүрд” компанийн уулзвар…

Read More

Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооноос  дижитал загварын 7 хоногийн арга хэмжээ зохион байгуулж буй ажээ. Энэ нь дэлхий нийтийг хамарсан коронавирусын эсрэг Засгийн газар, Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу олон нийтийг нэг танхимд цуглуулахгүйгээр, дижитал төхөөрөмжүүдийг ашиглаж  онлайнаар томоохон шоу бүхий үйл ажиллагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Энэ тухай  Michel&Amazonka брендийн хамт олон өөрсдийн загвараа “Дижитал загварын 7 хоног” загварын шоунд оролцуулж буйгаа мэдээлжээ. Тэд ” Манай Michel&Amazonka бренд ээлжит S/S-20 цуглуулгаа Samsung брендтэй хамтран “Сайн байна уу?” нэрийн доор танилцуулж байна. Цуглуулгын зураг авалтууд болон видео бичлэгүүд  Samsung mongolia брендийн Galaxy S20 серийн утсаар хийгдсэнээрээ онцлогтой…

Read More

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр бие даан нэр дэвшихээ мэдэгдээд байгаа.  Энэ тухайгаа сүүлийн үед хэвлэлээр ярих болсон. Харин тэрээр өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргаж буйгаа илэрхийллээ. Тэрээр Улс төр орсон цагт хууль үйлчилдэггүйн тод жишээ. Намайг нэр дэвшүүлэхгүй, шоглох ажиллагаа эхэллээ… гэжээ.

Read More

“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт эхэллээ.  Улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахалын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт Захиргаа санхүүгийн баг, Мэдээллийн аюулгүй байдлын баг, Төлөвлөлтийн баг, Хангалтын баг, Үйл ажиллагааны багууд цагийн байдал дээр ажиллалаа. Цагийн байдлын мэдээллээр “Чингэлтэй дүүрэгт 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр…

Read More