Зохиогч: admin123

Монголын хошин урлагийн жүжигчид дундаас өөрийн нүүр царай, байгаа байдлаа имиж болгон ашиглаж амжилтад хүрч байгаа цөөнгүй жүжигчдийн нэг нь “Мөрөөдлийн театр” продакшны жүжигчин олноо “бүдүүн” хэмээн алдаршсан Ганбаа. Тэрээр өнөөдөр 35 нас хүрч байгаа аж. Хэвлэл мэдээлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй Ганбааг ойр дотныхон нь бүрэг ичимхий, нэрлэхүү нэгэн гэдэг. Хүүхдэрхүү төрх гарган жүжиглэдэг түүнийг шар хэвлэлүүд эхнэр хоёр хүүхдээ хаяад мөнгөтэй хүүхэн дагаж явсан хэмээн цоллодог байсан. Гэвч уг асуудалд Ганбаа эр хүний буурь заан, хэл ам хийлгүй хов живийг намжаасан түүхтэй.

Read More

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн Цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллага хамтран тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан Тээврийн хэрэгслийг ачиж журамлах үйл ажиллагааны мэдээллийг цахимаар үзүүлэх үйлчилгээг авах боломжтой болгожээ. Хэрэв та зөрчил гарган өөрийн тээврийн хэрэгслийг ачиж журамлуулсан тохиолдолд  Smartcar системд нэвтрэн орж тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхтэй  холбоотой доорхи мэдээллийг харах боломжтой юм. Шийдвэрийн төрөл Ачиж журамлах зөвшөөрөл олгосон цагдаагийн албан хаагчын нэр Зөрчлийн заалт Ачилт хийсэн байршил Ачиж журамлах аж ахуйн нэгжийн мэдээлэл Ачиж журамлах машины мэдээлэл Шилжүүлэх түр…

Read More

Үгийн энергийн хүч Хүний амнаас гарч буй үг нь өөрөө энергийн бөөгнөрөл үүсгэдэг юм. Тиймээс нэг үгийг хэдий чинээ олон хэлнэ төдий чинээ энерги нь ихсэн, хүчтэй болж, улмаар биеллээ олж байдаг. Жишээлбэл: Энэ дэлхий дээр байгаа бүх хүн эхээс төрсөн учир “Ээж  гэдэг үг тоолж барамгүй олон удаа хэлэгддэг. Энэ нь олон удаагийн давталтаар “Ээж  гэдэг үгний энергийн хүч асар их болж, хэлэх бүрт тарни уншихтай адил аврал ирж байдаг юм. Аливаа аваар ослоос зүгээр үлдэх, жаахан шалбараад өнгөрөх үед хүмүүс азтайд тооцдог. Тэгвэл тэр хүн “ээжээ  гэж хэлсэн буюу ээжийгээ дуудсан байдаг.  Ээждээ залбирал илгээсэн ч гэж…

Read More

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн  Захирагчийн Ажлын албаны дарга Т.Гантөмөр, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Д.Ядамсүрэн болон нийслэлийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн гишүүд оролцлоо. Энэхүү дадлага сургуулилалтад улс, нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб болон  9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн…

Read More

“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт энэ сарын 6-8-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар Яармагт дэлгэгдэж буй дадлага сургуулилалтын эмнэлгийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгааг шалгаж ажиллалаа. Нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” ортой эмнэлгийг Ковид-19 халдварт цар тахлын үед ажиллахад зориулан бэлтгэл байдлыг бүрэн хангаж тохижуулжээ. Ингэхдээ эмнэлгийг халдвар хамгааллаас нь шалтгаалан шар, ногоон, улаан бүсүүдэд хувааж, өвчнүүдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх тоног төхөөрөмж, эдлэл хэрэгслийг бүрэн бэлдсэн байв. Мөн яаралтай тусламжийн өрөө, халдваргүйжүүлэлтийн хэсэг, хог хаягдлын…

Read More

Үр бүтээлтэй ажиллах энгийн 6 алхам Энэ зургаан дүрмийг сайн мэддэг мөртлөө ихэнх тохиолдолд хэрэгжүүлж чаддаггүй юм би хувьдаа. Хэрэв та уншаад амьдралдаа хэрэгжүүлж чадвал таны ажил өмнөхөөсөө улам илүү үр бүтээлтэй болно гэдэгт итгээрэй. Хийх зүйлсээ цаасан дээр бичиж тэмдэглэ (Write down everything) Хийх ажлаа олон жижиг хэсэгт хуваа (Divide & Conquer) Ажиллах орчноо өөрт чинь хамгийн тохьтой байхаар бэлд (Confortable Environment) Хамгийн амархан бөгөөд хурдан дуусгаж чадах ажлуудаасаа эхэл (Smallest task first) Богино, дунд болон урт хугацаанд хийх зуйлсээ төлөвлө (Plan short, medium and long term) Ямар нэгэн хугацаанд зөвхөн нэг ажил дээр төвлөр (Only one task…

Read More

Нэг үе бяцхан үзэгчдийг байлдан дагуулж, олон ангит кино төсөл болтлоо өргөжсөн Тv9 телевизийн Лоолойгийн найзууд нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ариунгуа өдгөө ээж болох бэлтгэлээ базааж эхэлжээ. Тэрбээр өдгөө Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн мэргэжилтнээр ажиллаж буй. Түүнийг багаасаа олны танил байсан учир хүмүүс сэтгүүлч, хөтлөгч болох болов уу гэж бодож байсан. Гэвч тэрбээр ХСИС-д элсэн орж, төгссөн. Сургуулиа төгссөний дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байгаад өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн мэргэжилтнээр томилогдсон юм. Эх сурвалжийн мэдээллээр түүний найз залууг Б.Амарсайхан гэдэг бөгөөд…

Read More

Улсын Их хурал улстөрчид, бэлтэй бизнесмений хүүхдүүдийн үе залгамжлан суудаг мөрөөдлийн байшин болоод удаж байна. Энэ удаад тэнд суухаар АН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшихээр горилж байгаа хүн бол УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн ууган хүү Б.Ганхөлөг. Сүүлийн хэдэн сар Б.Ганхөлөг сошиалд эргэлдэж, өнгөтэй, өөдтэй нэвтрүүлэг болгоны зочин хойморт залрах болоод удав. Түүнийг шандастай морь, чанартай машины улаан хоббитон гэдэг. Тиймээс ч нэгэн цагт аавынхаа удирдаж байсан Монголын автомашин, мотоциклийн холбооны тэргүүнээр ажиллах болжээ. Ардчилсан намд 100 сая төгрөгөө тушаасан хүмүүсийн жагсаалтад Б.Ганхөлөг тун дээгүүр бичигдсэн. Ийм мөнгөний схемийн сураг гарсан даруй түүнийг 100 сая төгрөгөө хотойх юмгүй хамгийн түрүүнд тушаасан гэж…

Read More

УИХ-ын сонгууль хаяанд ирж, нэр дэвшигчид арав хүрэхгүй хоногийн дараа тодорхой болох цаг тулчихсан энэ үед Ардчилсан нам сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй болоод эхэллээ. Учир нь, тус намын дарга С.Эрдэнэ өнгөрсөн хугацаанд Баянгол дүүрэгт хэрэгжүүлдэг байсан сонгуулийн хандив мөнгө босгох схемээ төв намдаа хэрэгжүүлж эхэлсэн нь УИХ-ын дарга асан М.Энхболдын зурсан гэгддэг 60 тэрбум төгрөгийн хэрэгтэй адилхан нөхцөл байдал үүсгээд байгаа юм. С.Эрдэнэ даргын хувьд өнгөрсөн хугацаанд Баянгол дүүргийг өөрийн эзэмшлийн вант улс болгоод зогсохгүй хот, дүүргийн сонгуульд багаа авч орохдоо урьдчилсан байдлаар хандив, удаад нь сонгуулийн зардлаа намдаа төвлөрүүлэх гэх мэт шат дараатай мөнгө босгох зохион байгуулалт хийдэг…

Read More

Жүжигчин, фото модель, дуучин Ч.Очгэрэл “Universe Best Songs” нэвтрүүлэгт оролцож улмаар “Мартагдашгүй намар” УСК-д тоглосон. Харин түүнийг үзэгчид “Содура”, “Говийн домог” зэрэг киноны дүрүүдээр нь илүү сайн мэддэг. Өдгөө 33 настай тэрээр дөрвөн хүүхдийн ээж. Тэр утгаараа сайн үйлсийн аянд оролцох нь элбэг. Харин тэрээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа эмзэг бүлгийн хүүхдүүдэд хоол хүнсээр тусалсан талаараа бичсэн байна. Тэрээр “Буянжаргал гэдэг найзынхаа санаачлагаар найзуудтайгаа нийлж хүүхдүүдэд хүнс хоолоор тусаллаа. Гэхдээ хаана очиж, хичнээн өрхөд тусалсанаа, тэд хэн байсан талаар мэдээлэл өгөхгүй ээ. Нөхцөл байдлыг зургаар ч оруулахгүй. Угаасаа зураг аваагүй. Зүгээр л туслая гэж бодож байгаа хүмүүсдээ туслаарай. Хүүхдүүдийг…

Read More