Өмнөд Солонгосын өсч яваа залуу хамтлаг болох ASTRO долоо дахь мини цомгоо гаргажээ. Тэд цомгоо “GATEWAY” буюу “Сэтгэл” хэмээн 2015 онд Fantagio Entertainment-ийн дор байгуулагдсан тус хамтлаг 6 хүний бүрэлдэхүүнтэй юм. Хамтлагийн гишүүдийг нэрлэвэл Jinjin, MJ, Cha Eunwoo, Moonbin, Rocky, Yoon Sanha. Astro гэдэг нь Испани хэлээр од гэсэн утгатай. Хамтлагийн албан ёсны фэндом нэршил нь AROHA буюу (A)st(ro) (H)eart (A)ll Fans гэсэн утгатай ажээ. Тэдний Soompi.com сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. -Шинэ цомогт хэн хэн хэрхэн өөрчлөгдсөн бэ? Роки: Бүх гишүүд шинэ дүр төрхийг бий болгосон. Гишүүн бүр өөр өөр байдлаар өөрчлөгдсөн. Тухайлбал, үсний өнгөнүүдээ өөрчилсөн.…
Зохиогч: admin123
БНСУ-ын Хүүхдийн баяр өнөөдөр буюу 5-р сарын 5-нд тохиож байна. Уг баярыг тохиолдуулан тус улсын алдартай дуучин, жүжигчин, зохиолч Ли Чжи Ён буюу азид IU нэрээр алдарсан бүсгүй улсынхаа хүүхдүүдэд хандив өргөжээ. Энэ тухай naver.com агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, дуучин, жүжигчин бүсгүй IU дэлхийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг “Ногоон шүхрийн хүүхдийн сан”-гаар дамжуулан 100 сая вон буюу 81,5 мянган ам.долларыг хандивласан байна. Уг хандив тусламж шаардлагатай байгаа хүүхдүүдэд очих ажээ. IU буюу Ли Чжи Ёны хувьд өнгөрсөн 2015 оноос Ногоон шүхрийн хүүхдийн сангаар дамжуулан хүүхдүүдэд мөнгө хандивлаж эхэлсэн байна. Дээрхи хандиваас өмнө коронавирусын…
“Mongolia’s Next Top Model” шоуны эхний улирлын ялагчаар тодорсон загвар өмсөгч Цэкү буюу Б.Цэрэндолгор нүцгэн зургаа өөрийн цахим хуудаснаа байршуулжээ. Тэрээр уг зургийнхаа тайлбарт зүгээр л “no make up” хэмээн бичсэн байна. Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч гэгддэг тэрээр шүдний эмч мэргэжилтэй юм. Загвар өмсөгч Б.Цэрэндолгор 1996 оны долдугаар сарын 31-ний өдөр мэндэлжээ. Түүний биеийн өндөр 179 см, биеийн харицаа 80/60/90. “Ач” Анагаах Ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр хамгийн анх “Ariuna Suri” брэндийн нүүр царай болж байжээ. Тун ч өвөрмөц төрхтэй түүнийг Монголын нэртэй брэндүүд загварын шоундаа урин оролцуулдаг байна. Шоуны ялагчаар шалгарсныхаа дараа Сингапурын…
Ажлын дараа гэртээ өлсөж ирээд оройн хоолоо их хэмжээгээр хоол идсэний улмаас дотор муухайрах, гэдэс дүүрч бие тавгүйрхэх, цаашлаад хордлогод орох зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл тэрхүү таагүй мэдрэмжээс хэрхэн түргэн хугацаанд салах, ходоод гэдсээ өвчлүүлэхгүй байхад туслах хэрэгтэй мэдээлэл хүргэе. 1.Бохь зажилах. Хүнд хоол идсэний дараа бохь зажилснаар ходоодны ажиллагааг түргэсгэн, хоолыг хурдан шингээдэг. Тиймээс та хүнд хоолны дараа, идсэн хоолоо хэрхэн шингээхээ мэдэхгүй байвал, юун түрүүнд бохь зажлахыг зөвлөж байна. 2.Органик тараг уух. Тарагны бүтэц нь исгэлэн, байгалийн гаралтай учир хямарсан гэдсэнд сайн нөлөөг үзүүлдэг. Гэхдээ аль болох чихэргүй, натурал тарагнаас 1 аягыг уугаад хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй. 3. Цай…
К-поп урсгалыг дэлхий дахинд түгээж байгаа хамтлагийн нэг бол “TWICE” охидын хамтлаг юм. БНСУ-ын хөгжмийн “JYP энтертайнмент” компанид харьяалагдах “TWICE” охидын хамтлагийн 6-н жилийн ой өнгөрсөн долоо хоногт болжээ. Тус хамтлагийнхан сонсогч фенүүддээ зориулж хамтлаг анх хэрхэн бүтсэн тухайгаа өгүүлэх баримтат киног хийсэн байна. Уг баримтат кинонд “TWICE” охидын хамтлагийн бүтсэн түүхээс гадна, фенүүдийнх нь тэр бүр мэддэггүй хамтлагийн нарийн ширийн зүйлийг харуулсан байна. Дашрамд дуулгахад, тус хамтлагийнхан 2018 онд Монголд ирж, “The Best Thing I ever did” дууныхаа клипны зураг авалтыг хийж байсан. 2015 онд анх байгуулагдсан “TWICE” охидын хамтлаг БНСУ, Япон, Тайвань, Америк иргэншилтэй есөн хүний бүрэлдэхүүнтэй юм.
Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн бол үргэлжлүүлэн Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг газар дээрээс нь мэдээлэл өглөө Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх хэлэхдээ “Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам засварын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газраас хийж гүйцэтгэж байна.…
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын А/590 тоот захирамжийн хүрээнд үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүдийн талаар болон бусад үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэв. Худалдааны эхэнд үүссэн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор “Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 тоот захирамжаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 945 баар нээгдсэн. Мөн 1021 ресторан, 225 кафе шөнийн 22:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Зарим аж ахуйн нэгжүүд цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас…
Манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун ааваасаа дутахгүй алдартай. Хэдийгээр сайн эцгийн буянд олонд танигдсан ч гэлээ, хааяа хааяахан сайн үйлсийн аян хийж харагддаг. Өдгөө 32 настай тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хүн эхээс төрөхдөө л амьдралын тэмцэл, ширүүн өрсөлдөөн дунд гар бие оролцдог гэж хүмүүс ярьцгаадаг. Ирээдүй яг энэ цаг мөчөөс л эхэлдэг. Тиймээс та яг одоо аз жаргалыг өөртөө бий болгоорой…” хэмээн бичжээ. Б.Намууны хувьд Сингапурын “Overseas Family School” их сургуульд бакалаврын өмнөх зэрэг, Их Британы Уэльсын Их сургуульд Бизнесийн ухаан, маркетингийн мэргэжлээр бакалаврын зэрэг тус тус хамгаалжээ. Тэрээр 20-хон насандаа буюу 2008 онд дүү Б.Номингийн хамт “Чингисийн хишиг”…
Одоогоос хоёр сарын өмнө буюу 2020 оны 3-р сарын 6-нд албан ёсоор дэлхийн зах зээлд гарсан “Samsung Electronics ‘-ийн шинэ бүтээл болох Galaxy S20 маркийн гар утасны үнэ унаж эхэлжээ. Уг гар утас нь анх худалдаанд гарахдаа энгийн Samsung Galaxy S20 1.4585 сая вон, харин Samsung Galaxy S20 Ultra 1.59 сая воны үнэтэй байв. Гэвч дэлхий нийтийг хамарсан COVID-19 өвчний улмаас шинэ загварын гар утасны борлуулалт урьд өмнөхөөс мууджээ. Тиймээс үйлдвэрийн зүгээс “нийгмийн хариуцлага” хэмээн Samsung Galaxy S20 маркийн гар утасны үнийг 100-130 мянган воноор бууруулсан байна. Үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар “Samsung Galaxy S20 маркийн гар утасны үнийг бууруулахад нийт хэрэглэгчдийн…
Хотын төв болон гудамж талбайд байрлах сурталчилгааны самбарууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна хэмээн иргэдээс санал ирдэг. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Эрдэнэт хотын төв болон бусад гудамж талбайд байрлуулсан төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн харъяалал бүхий самбаруудын байршил, өнгө үзэмж, аюулгүй байдал, хэлбэр хийц, агуулгад холбогдох байгууллага, албан тушаалтнаар үнэлгээ дүгнэлт гаргуулж сайжруулах арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргад чиглэл болгосон билээ. Энэхүү үүрэг чиглэлийн дагуу холбогдох албаны хүмүүс Эрдэнэт хотын нутаг дэвсгэрт байрлах гадна самбарын өнгө үзэмж, аюулгүй байдал, зар сурталчилгаа хуульд нийцэж байгаа эсэх, хулдаасан материалын хэвийн байдал зэрэгт үзлэг хийжээ. Аймгийн хэмжээнд…