Зохиогч: cool

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн нь 2024 онд Монгол Ардын Намаас Засгийн газрын кувотоор тохоон томилогдож, дотроосоо дарга болж байсан билээ. Тэрээр төрийн албанд ажилласан ихэнх хугацаагаа Боловсролын яаманд ажиллаж байсан намтар түүхтэй нэгэн. Боловсролын салбар, түүний бодлого, чадавх, чанар, хүртээмж бүгд энэ хүний боловсруулсан бодлого үйл ажиллагаатай нягт холбоотой бөгөөд сайд, төрийн нарийн бичгийн дарга, удирдах албан тушаалаар хагас жарны хугацаа түүнд хамаарна. Ажилласан туршлага: Соёлын яаманд хуулийн зөвлөх Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Боловсрол, соёл, шинжлэх…

Read More

Монгол үндэстний дууны их наадмын тэргүүн байрын шагналт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Түдэвдоржийг монголын ард түмэн “Чамайг тойрон эргэлдэнэ” дуугаар нь хэдийнээ мэднэ. Уран бүтээл бүрдээ чанарыг эрхэмлэж, хуучны дуу уран бүтээлүүдийн зөвшөөрлийг заавал авч дуулдаг гэдгээрээ салбарынхан дундаа нэр хүндтэй нэгэн. “Амьдрал мөрний эрэг” дээр хэмээх дуугаараа өөрийн шинэ өнгө төрхөө зарласан тэрээр дараагийн цоо шинэ уран бүтээлээ түмэн олондоо толилууллаа. Тэрээр яруу найрагч М.Билэгсайханы “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг” -ийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр дуу болгон бүтээжээ. Дан шүлгийг тэр тусмаа хүн бүрийн мэдэх шүлгийг дуу уран бүтээл болгоно гэдэг уран бүтээлчдээс маш их мэдрэмж, зоригийг шаарддаг. Дуу…

Read More

Монгол Улс нь шударгаар шүүлгэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж, хүний эрхийн ноцтой ухралт гаргаж байгаад Монголын Эмнести Интернэшнл санаа зовниж байна. Ялангуяа Засгийн газар, түүний бодлого, үйл ажиллагаа, албан тушаалтныг шүүмжилсэн олны танил, сөрөг хүчний гишүүн, сэтгүүлч, хүний эрх хамгаалагч болон бусад хувь хүмүүсийг онилон мөрдөн шалгах, ял оноох, бусад байдлаар дур зоргоор эрх чөлөөг нь хязгаарлах явдал гарсаар байна. Хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах замаар иргэний орон зай, эдийн засаг, нийгмийн эрхийг хязгаарлан урьд өмнө гаргасан хүний эрхийн ахиц дэвшлээ үгүйсгэх боллоо. Тухайлбал хүний эрх хамгаалагч, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын үзэл бодлоо…

Read More

УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Д.Кекүшюзанбатбаяр, гэргий, Гавьяат жүжигчин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэднийг  УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх хэрэгт холбогдуулан гэм буруутай эсэхийг шүүхээр хэлэлцэж байгаа нь энэ юм.  Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин Үрэл овогт Даваагийн Кёкүшюзанбатбаярыг хуурч,…

Read More

Нүдэнд дулаахан Монгол бүсгүйчүүд Хотын гудамжаар алхална Бидний Монголын тайван амьдрал Хотын гудамжаар өрнөсөөр… энэ дууг дахин дуучин нь дуулахааргүй болжээ. Тодруулбал, Madness хамтлагийн дуучин Ч.Оюунсайхан өвчний улмаас өөд боллоо. Тэрбээр гэр бүлийн хамт Франц улсад ажиллаж амьдарч байсан юм. Улмаар эрүүл мэндийн асуудлаас болж эмчилгээ хийлгэж байсан бөгөөд ийнхүү өөд болжээ. Гэр бүл, ах дүү, садан төрөлд нь гүн эмгэнэл илэрхийлъе.

Read More

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг нь хүнийг эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаар нь хохироох тохиолдол цөөнгүй гарч байгаа билээ. Тэгвэл хүний  эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээр хохироосон эмнэлэг болон эмнэлгийн захирал Б.Уянга гэх бүсгүй өнөөдөр хуулийн байгууллагад шалгагдаж байна.  Тодруулбал, Синдерелла эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Х.З гэх эмэгтэйд GANA V PLLA  /Ганна ви плла/ найрлагатай нүүрний дүүргэлтийн эмчилгээ буюу филлер тарилга хийх явцдаа духны дээд хоёрны нэг хэсэг каннула гэх мохоо үзүүртэй зүү хатгаж филлер тарилга хийхдээ судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн…

Read More

НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн талаарх олон улсын пактын хэрэгжилтэд хяналт тавьдаг Хүний эрхийн хорооны 143 дугаар чуулганы хаалттай хуралдаанд Комиссын хараат бус мэдээллийг танилцууллаа. Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо (ХЭҮБДХ)-ны ээлжит 38 дугаар хурал 2025 оны 03 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо байрлах НҮБ болон Хүний эрхийн дээд Комиссарын Албаны байранд ажиллаж байна. Жил бүр Хүний эрхийн зөвлөлийн хуралтай зэрэгцүүлэн зохион байгуулдаг ХЭҮБДХ-ны ээлжит хурлаар хүний эрхийн үндэсний байгууллагууд Холбооны дотоод зохион байгуулалт, засаглалын асуудлыг хэлэлцэхээс гадна…

Read More

Цагдаагийн асуудалтай хурган дарга нар  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд “ямар нэг” дарга болдог. Харин зарим нь Дотоод хэргийн их сургуульд багшилж, хурган төлгөн дарга болж байгааг та бид өнөөдөр харж байна. Тэгвэл энэ төрлийн будлиантай буухиаг Шүүхийн шийдвэрт ажиллаж байсан хурандаа нар тэтгэврээ авахаас гадна төрийн байгууллагад удирдах албан тушаалд сууснаар үргэлжлүүлж  байна. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэтгэвэрт гарсан хүмүүс Эрдэнэс таван толгойд ажилладаг жишиг тогтож байна. Өнөөдөр Эрдэнэс таван толгойд тэтгэвэр авдаг, давхар тус байгууллагаас цалинждаг 60 гаруй хүн байна гэх мэдээлэл байна. Тэдгээрээс дөрөв нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэтгэвэрт гарсан хурандаа нар байгаа аж. ШШГЕГ-ын дэд…

Read More

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон түүний  харьяа Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд болох Д.Долгор, Х.Буянжаргал тэргүүтэй удирдлагуудын 11 хүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт яллагдагчаар татсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Яллагдагчаар татагдсан 11 этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээг сар шинийн өмнө авсан бөгөөд  хэрэгт голлох үүрэгтэй оролцсон гэгдэх Д.Долгор хилийн хориг тавиулж үүрэгт ажлаасаа тодорхойгүй хугацаагаар чөлөөлөгдсөн юм. Тэгвэл уг хэрэгт мөн голлох үүрэгтэй оролцож, улмаар салбар хорооноос МҮЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга болтлоо дэвшсэн Х.Буянжаргал мөн хилийн хориг тавиулжээ. Мөн түүнийг хэргийн оролцогчидтой уулзахыг хориглох шийдвэр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны…

Read More

Сүхбаатар дүүргийн 16-р хороо буюу Бэлхийн цэнхэр түц орчимд сар шинийн өмнө буюу битүүний өдөр бохир усны шугам задарсан байна. Үүний улмаас тухайн орчинд ус асгарч зайрмагтан гудамжинд хүн, машин явах аргагүй болжээ. Айлын хашаа руу бохир ус орж хөлдсөн бөгөөд тус хэсгээр машинтай явах гээд хэд хэдэн машин эвдэрсэн байна. Тухайн орчмын иргэдийн мэдээлж байгаагаар тус газарт бохирын шугамын гурав дахь цооногоос ус хальж байгаа бөгөөд одоо ч хальсаар байгаа гэнэ. Бохир ус гудамжаар явах аргагүй болтол үерлэсэн тул тухайн гудамжны үзүүрт долоон машин гацсан байдалтай зогссон. Түүнчлэн яаралтай түргэн тусламж дуудахад орж чадахгүй байгаа бол иргэд өвчтэй хүнээ…

Read More