Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгинохайрхан дүүргийн 7, 9 , 24, 25 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтад мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, нийслэлийн хэлтэс албад, харьяа агентлагийн дарга нар оролцож иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өглөө. Иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх чиглэлээр хийж байгаа төслийн хэрэгжилт, явцын талаар иргэдэд мэдээлэл өглөө. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Иргэдтэйгээ уулзаж, асуудлыг сонсож энд ирсэндээ баяртай байна. Энд НЗДТГ, харьяа агентлагийн дарга нар ирсэн. Тиймээс та бүхэн нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар санал хүсэлтээ хэлэх, асуулт асуух бүрэн боломжтой.…
Зохиогч: cool
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг “Их цэвэрлэгээний 90 минут” уриан дор өнөөдөр зохион байгууллаа. Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлтэд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨҮГ-ын дарга Б.Бямбадорж, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Б.Бямбасайхан болон холбогдох албаныхан оролцсон. Тус арга хэмжээг нээж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн 90 минутын их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Энэ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ажил…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн ЗДТГ-ын хэлтэс, харьяа агентлагийн удирдлагууд Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Л.Болд оролцсон юм. Уулзалтын эхэнд хотын дарга “Иргэд та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн уулзалтад НЗДТГ, харьяа агентлагийн дарга нар оролцож байна. Тиймээс ямар ч сэдвээр асуудал байвал асууж, судалж болно. Яармаг орчинд Улаанбаатар хотын шинэ төвийг байгуулах төслийг та бүхэнд танилцууллаа. Энэ төсөл хэрэгжиж ажил хэрэг болсноор та бүхний амьдарч байгаа газар үнэд хүрэх, амьдрах орчин сайжрах үр нөлөөтэй. Иргэн бүр бохир, цэвэр усаа шийдсэн хашаандаа амины орон сууцтай, тохилог орчинд амьдрах хүсэлтэй байгаа. Энэ хүсэл шаардлагыг бид биелүүлэхээр ажиллаж байна. Үүнд иргэдийн өөрсдийн…
Эрүүл мэндийн мэдээллийн санг ашиглах, 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үед ажиллах эмч нарт “Эрүүл мэнд-цахим бүртгэл” сургалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас өнөөдөр зохион байгууллаа. Сургалтын зорилго нийслэлд шинээр хийгдсэн цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн мэдээллийн сан”-г танилцуулах, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцох, цэргийн албанд татагдаж байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулж, эрүүл мэндийн мэдээллийн санг үүсгэх нэгдсэн ойлголтод хүрэх, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн улмаас цэргийн албанаас чөлөөлөгдсөн иргэдийг эрүүлжүүлэх ажлыг дээшлүүлэхэд оршино. Нийслэлийн Засаг даргын…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр холбогдох албаны хүмүүсийн хамт Замын цагдаагийн уулзварт гүүрэн гарц барихтай холбогдуулан тавьж буй түр замуудын ажлын явц байдалтай танилцлаа. Тэрбээр Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 м замын ажлын явцтай эхлээд танилцсан юм. Түр замуудаас энэ зам нэлээд их ачааллыг авна хэмээн үзэж байгаа юм байна. Түр замыг Улаанбаатар зам арчлалтын компани хийж гүйцэтгэж байгаа бөгөөд бага зардлаар богино хугацаанд ажлаа биелүүлэхээр зорьж байгааг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэллээ. Түр таван замын ажил үндсэндээ дуусч, явган хүний зам, хамгаалалтын тоноглолыг хийх ажлыг гүйцэтгэж байгаа ажээ. Хотын дарга…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Нийслэлд шинээр баригдаж байгаа авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Замын цагдаагийн гүүрэн гарц барих төслийн хүрээнд хийгдэх түр замын ажлын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа. Гүүрэн гарц барих ажлын хүрээнд “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, тус замын хөдөлгөөнийг Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг” буюу Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр зам руу шилжүүлсэн. Түр зам төмөр замын гарамтай огтлолцож байгаа учир аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарцан дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажил хийгдэж байна. Ажлын хүрээнд энэ сарын 19-ний 22:00…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Яармагийн шинэ гүүрийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. Энэ нь 250,2 урт, 20,5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй болох юм. Үндсэн гэрээгээрээ 2019 оны нэгдүгээр сарын 31-нд хүлээлгэж өгөх юм байна. Гэхдээ ажил 70 хувьтай явж байгаа тул 7 дугаар сарын 11 буюу наадмын өмнө шинэ үндсэн гүүрээ ашиглалтад оруулж хөдөлгөөнийг нээх зорилго тавьжээ. Мөн хуучин гүүрийг засах ажилд орж, 11 дүгээр сар гэхэд хоёр гүүрийг хөдөлгөөнд оруулахаар төлөвлөн ажиллаж буйг ажил гүйцэтгэгчид хэлж байлаа. Төлөвлөсөн ажил графикийн дагуу, 24 цагаар, яг цагтаа явж байгаа аж. Хотын дарга…
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийг оролцуулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аян эхлүүлэх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хийлээ. Сүрьеэ өвчин 1990-ээд оноос дэлхий дахинд дахин сэргэж буй халдварт өвчний тоонд зүй ёсоор орж байна. ДЭМБ-ын тооцоолсноор 2016 онд 10.4 сая хүн шинээр өвчилж, 1.7 сая хүн уг өвчний улмаас нас барсан байна. Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орны тоонд орж байгаа юм. Өвчлөлийн түвшин 100…
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын их хурлын хаврын чуулганы 5 дахь асуудалд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс дөрөвдүгээр сарын 9-18-ны хооронд нийслэлийн 9 дүүргийн Тамгын газар, харьяа байгууллагын алба хаагчид, 152 хорооны Засаг дарга, иргэдийн төлөөллийн дунд хуулийн төслийн шинэчилсэн найруулгын онцлог зохицуулалтын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр өмнөх хуулийн төслөөс өөрчлөгдөж, шинэчлэгдсэн зохицуулалт, хуулийн үзэл санаа, баримтлал зэрэг олон талын мэдээллийг хүргэсэн. Хуулийн төслийн хэлэлцүүлэгт нийт 700 орчим иргэн оролцсон бөгөөд тэдний төлөөллийн санал хүсэлтийг сонслоо. Танилцуулга, хэлэлцүүлэгт оролцогчид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, харьяа агентлагийн удирдлагууд өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд хотын дарга “Улаанбаатар хотод энэ хаврын бүтээн байгуулалтын ажил эхнээсээ хийгдээд явж байна. Тиймээс бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан та бүхэнтэй өнөөдөр уулзаж, санал сэтгэгдлийг сонсч байгаа юм. Өнөөдрийн уулзалтад НЗДТГ, харьяа агентлагийн дарга нар оролцож байна. Тиймээс ямар ч сэдвээр асуудал байвал асууж, судалж болно. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн 80 хувьд гэр хорооллынхон оршин суудаг. Тиймээс гэр хорооллыг хөгжүүлэх, амьдрах орчныг сайжруулах асуудал үе үеийн хотын дарга нарын өмнө…