Зохиогч: Эрхэм админ

Авьяаслаг, царайлаг дээрээс нь чадварлаг гэх тодотголтой жүжигчин Н.Мөнхсоёл хоёр хүүгээ дүүтэй болгохоор зэхэж буй. Түүний хувийн амьдралын тухайд, оюутан байхдаа хүүгийнхээ аавтай анхны амьдралаа эхлүүлсэн ч удалгүй хоёр тийш болсон.  Харин тэрээр өдгөө Хайдав гэх загвар өмсөгч залуутай гуравдахь амьдралаа эхлүүлсэн. Түүний  Холливуд жирэмслэлтийн зургаас сонирхье.

Read More

ЕВРОПЫН ОХИДЫН ОЛИМПИАДААС МОНГОЛЫН СУРАГЧИД 3 ХҮРЭЛ, 1 ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ Европын Охидын XIV олимпиад дүнгээ гаргалаа. Манай баг  3 хүрэл медаль, 1 тусгай шагнал авч, нийт 56 улсаас 33 дугаар байр эзэллээ. Наранбаатарын Болор Хүрэл медаль /Эрдмийн хишиг сургууль/ Анхбаярын Мишээл Хүрэл медаль /Орчлон сургууль/ Алтангэрэлийн Ану Хүрэл медаль /Нийслэлийн ЕБ-ын 11-р сургууль/ Бандийн Оюунбилиг Тусгай байр /Хархорин ЕБ-ын Гүнзгий сургууль/ Багийнхандаа болон тэдний багш нар, эцэг эх, асран хамгаалагчдад баяр хүргэе! Багийн ахлагч Т.Хулан, дэд ахлагч С.Цогзолмаа нартаа баяр хүргэе! Монголын Математикийн Олимпиадын Хороо

Read More

Хонгконг улсад тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-нд болоход Аргентин, Макао, Монгол, Тайвани, Хонгконг, Энэтхэг, Япон улсын сэлэмчид оролцлоо. Харин манай улсаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин тулалдсан бөгөөд хүнд сэлэмний В ангилалд Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртэж, А ангилалд Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарчээ. Б.Даваасүрэн нь улсын дөрвөн удаагийн аварга бөгөөд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол эрэгтэй сэлэмчин болж байна.

Read More

Жүжигчин Г.Золзаяа анхны нөхрөөсөө салж олон залуутай нэр холбогдож байсан билээ. Харин нэг насны ханиараа өөрөөсөө олон насаар дүү реппэр Рүүкиг сонгож хоёр хүүгийн ээж, аав болсон. Гэвч хамтын амьдрал нь дардан байсангүй. Оны өмнө Rookie согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж байсан. Мөн тэрээр согтуу байх үедээ гэргийгээ хэл амаар доромжлон цахим хуудаснаа лайв хийсэн нь олны бухимдлыг төрүүлсэн юм. Үүнээс өмнө тэрбэээр жүжигчин бүсгүйг найзтайгаа хардаж байсан түүхтэй. Залуу насын гал дөлөөр бадарч яваа нөхрөө Г.Золзаяа уучлаагүй бөгөөд хамтын амьдрал зохиосон гэрээсээ явжээ. Шинэ байр хайж байгаа талаараа цахим…

Read More

“Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч Ч.Энхчимэг өөрийн хариуцсан чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа зорчигчийн мартсан тортой эд зүйлсийг олж, хадгалан хамгаалж, эзэнтэй нь шуурхай холбогдон гэрт нь хүргэж өгчээ. Торон доторх ээмэг, бөгж, элдэв үнэт эдлэлтэй 10 гаруй сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн байна.

Read More

Монгол Улсын тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Бэлтгэл ажлын албаны дарга Наваан-Юндэнгийн Чимгүүндарь Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Францын үндэсний гавьяаны Хүлэгт баатар одон хүртжээ. Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг энэ тухай: “Энэ шагнал нь олон улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж, хариуцлагатай, тууштай, үр дүнтэй ажилласан байдлыг олон улсын хэмжээнд үнэлсэн эрхэм хүндэтгэлийн илэрхийлэл гэж үзэж байна. Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж, Монгол–Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан энэхүү түүхэн амжилтад гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.” гэсэн байна.

Read More

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг хэдийнээ эзлэж, шулуун шударга зангаараа салбартаа хүндлэгддэг бүсгүй бол Дуучин Г.Эрдэнэтунгалаг юм. Тэрээр саяхан бусад уран бүтээлчдээ нийслэлийн соёлын төвүүдэд тоглохыг уриалсан. Тэгвэл фэнүүддээ зориулан өөрийн цахим хуудсаар шавьтайгаа хамтарсан тоглолтоо хийх болсноо зарлажээ. Тэрээр өөрийн шавь Ц.Өлзийсайхантайгаа хамтран “Үнэрлээд баймаар үр минь” тоглолтоо тун удахгүй хийх ба одоогоор хаана, хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.

Read More

Өнгөрсөн шөнө явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэсэн байна. ТҮЦ-үүдийг албадан ачиж, худалдаа эрхлэгч нар эсэргүүцлээ илэрхийлж буйг манай дуран онцлон буулгалаа. .

Read More

Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол үнэмлэх дахин авахад зөрчлийн торгууль гэж 30000, үйлчилгээний хураамж 30000, улсын тэмдэгтийн хураамж 3300 нийт 63300 төгрөгөөр захиалдаг байсан юм. Тэгвэл иргэн Х-г иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэж улсын бүртгэлийн байгууллагаас Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан улсын бүртгэлийн тогтоосон журам зөрчсөн гэж үзэн, зөрчлийн хэрэг үүсгэжээ. Улмаар иргэн Х энэхүү зөрчлийн хэргийг хянасан прокуророос зөрчлийн хэрэг биш гэсэн үндэслэлээр өнгөрсөн оны арван нэгдүгээр сард уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Улсын дээд шүүхээс иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн нь нийгэмд, бусдад хор уршиг учруулахгүй гэж үзэж улсын бүртгэгчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ. Ингэснээр цаашид иргэд…

Read More

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 2025.04.10-ны өдөр Улаанбаатар хотод 11 хэмийн дулаан байх хэдий ч үдээс хойш бага зэргийн бороо, нойтон цас орохыг мэдээллээ. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13*15 метр хүрч ширүүсэх аж. Харин маргааш Улаанбаатар хотод -5 хэм хүйтэн, өдөртөө цас орно.

Read More