Зохиогч: Эрхэм админ

Монголын эмэгтэй волейболын шилдэг тамирчдын нэг МУГТ Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн волейболын Олон улсын хэмжээний мастер цол хүртлээ. Тэрбээр өмнө нь Үндэсний дээд лигт 2021-2022 оны улиралд “Улаанбаатар Финикс” багийн хамтаар мөнгөн медаль хүртэж байсан. Мөн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан чадварлаг тоглогчдын нэг бөгөөд “Голын хаагч”-ын байрлалд тоглодог билээ. Түүнийг “Хүлээлгийн өрөө” кино нээлтийн үеэр манай дуран онцлон буулгасан юм .

Read More

Мэргэжлийн сүмогийн 74 дэх Ёкозүнагаар Хошорюү С.Бямбасүрэн тодорлоо. Сүмогийн холбооны саналаар Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, есөн гишүүн дуу нэгтэйгээр түүнийг дэмжсэн аж. Ийнхүү өнөөдөр/2025.01.29/ албан ёсоор Хошорюү С.Бямбасүрэнг мэргэжлийн сүмогийн 74 дэх Ёкозүна болсоныг зарлав. Хошорюүгийн Тацүнами дэвжээн дээр өнөөдөр өглөө түүнийг Ёкозүна болсон тухай ёслолын арга хэмжээ болжээ. Мэргэжлийн сүмод 42 башё барилдаж, Ёкозүна болсон Хошорюүгийн энэ амжилт нь түүхэнд зургадугаарт орох хурдан үзүүлэлт гэнэ. Өөрөөр хэлбэл, ийм богино хугацаанд ёкозүна цол хүртсэн зургаа дахь бөх болжээ.

Read More

Өчигдөр буюу /2025-01-28/-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ЭХЭМҮТ-ийн зүүн талын замд 8449 УНҮ улсын дугаартай автомашины жолооч алба үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөж, зугтсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Тухайн асуудалд шалгалтын ажиллагаа явуулж байна” гэх хариултыг өгсөн юм. Тус автомашины товчооны болоод зөрчилтэй холбоотой торгуулийн мэдээллийг шалгахад 11 мянган төгрөгийн товчооны төлбөр, нэгдүгээр эгнээгээр зорчсон 10 мянган төгрөгийн торгуулиа төлөөгүй байна.

Read More

Монголын кино урлагт хүч түрэн орж ирж буй үзэсгэлэнтэй, авьяслаг бүсгүй бол залуу жүжигчин Б.Хунцэнгүүн. Их сургуулиа дүүргээд  орчмын нүүр үзэж буй тэрээр “Хазаар цэцэгсийн дуулал” олон ангит киноны гол дүрд тоглосноор олны анхааралд орж ирсэн билээ. Тэрбээр “Гэгээн учрал”, “No rules” цуврал, “Улаан цэцэг”, “Үүрдийн хайр”,”Эрдэнэсийн арал”, “Өв залгамжлагч“ “Бидний зурсан амьдрал “,зэрэг кинонд тогложээ. Тэрээр “Өв залгамжлагч”ОАК-нд тоглож байх үедээ заяаныхаа ханийг олсон гэхэд хилсдэхгүй.

Read More

Эсрэг дүрийг чадварлаг бүтээдгээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин С.Ариунбямба. Тэрбээр, “Аравт”, “Үргээлэг”, “Луйвар”, “Содура”, “Ану хатан”, “2000”, “Ларьдма”, Тэгри Чину зэрэг олон уран бүтээлд тоглож өөрийнхөө ур чадварыг баталсан уран бүтээлч юм. Мөн УДЭТ-ын тайзнаа чамлахааргүй олон жүжгийг амилуулж байсан. Энэ оны ихээр түүний гол дүрд нь тоглосон “Бүсгүй” уянгын драмын кино нээлтээ хийсэн. Энэ үеэр түүний гэргий, охидыг манай дуран онцлон буулгалаа.

Read More

Ээжийгээ БНСУ-д эмчлүүлэх тул гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлүүлэх хүсэлтэй” хэмээн чөлөөлөгдсөн УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүйл ангиар шалгаж буй. Ж.Мөнхбат “Нүүрсний хэрэг”-ийн өмнөхөн гадаад улс руу оргон зайлжээ. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг НПГ-аас “УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбаттай холбоотой хэргийг шалгаж байна. Эрэн хайж байна” гэжээ.

Read More

“Шинэ үе”-ээр овоглодог олон жүжигчид байдгын нэг нь яах аргагүй Б.Отгонтуяа хэмээн чадварлаг, авъяаслаг бүсгүй билээ. Зөвхөн хошин урлагийн тайз гэлтгүй тоглосон кинонууд нь гарын 10 хурууг давна. “Бүтэн амьдрал”,”Эрвээхэйн сүүдэр”,  “Хөгжилтэй дүр”, “Галзуу зугаалга”, “Би дурламаар байна”, “Их хотын залуус”, “Хөгжилтэй өдөр”, “Single Ladies”, “Сарны гөлөг”, “2 хоёрын 5” гэх мэт олон кинонд дүр бүтээжээ. Хошин урлагаар кареарийнхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн тэрбээр өдгөө гэрийн эзэгтэй болж нөхөр, 4 хүүхдийн хамтаар өндөр зэрэглэлийн гэгддэг King Tower хотхонд аж төрөн амьдарч байна. Хэзээд сошиалд нээлттэй байдаг түүнд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

Read More

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан шүүхээс мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нэгдсэн хуралдааны явцад болон түүний өмнө, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, шүүгч нарт холбогдуулан тодорхой нэр хаяггүйгээр нийтэд нь хамаатуулан, гэмт хэргийн шинжтэй ноцтой агуулга бүхий мэдээллийг удаа дараа хийж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хүн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлд үндэслэн хянадаг захиргааны хэргийн шүүхийн нэр хүндэд илтэд сөргөөр нөлөөлөх бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээллийг Улсын Их Хурлын гишүүд болон олон нийтэд түгээж байгаад дараах залруулгыг гаргах нь зүйтэй гэж үзлээ.…

Read More

Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Тогтоол хүчин төгөлдөр болсон Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр болж, анхан шатны шүүхээс Ц.Хуланд оноосон 9.6 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, 8.1 жил болгосон бол Б.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн билээ. Харин Улсын Дээд шүүх тус хэргийг хэлэлцэхээс татгалзсанаар давж заалдах шатны магадлал хэвээр үлдсэн юм. Харин өнөөдөр “Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийг Ерөнхийлөгчийн зүгээс дахин шалгах чиглэл өгсөн” гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар прокуророос…

Read More

“Favway” уран бүтээлийн нэгдэл, Хүлэгү пикчерстэй хамтран бүтээсэн “Хүлээх өрөө” кино нээлтээ хийлээ. Тодруулбал, “Favway” уран бүтээлийн нэгдлийн жүжигчид болох Ж.Номингэрэл, С.Номин-Эрдэнэ, Ү.Ундрал, Б.Номин-Эрдэнэ нар зохиолыг нь бичиж, гол дүр болон туслах дүрүүдэд тоглосон анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болж буйгаараа онцлог юм. Мөн ерөнхий найруулагчаар бидний мэдэх “Зүрхэнд гэрэлтэх од”, ”Содура” зэрэг кинонуудыг найруулсан Б.Жаргалсайхан ажилласан бөгөөд гол дүрд Ж.Номингэрэл,  Х.Сумъяадорж, Б.Номин-Эрдэнэ нар тогложээ. Харин дүрүүдэд МУГЖ Б.Баатархүү, МУСТА А.Гэрэлцэцэг, МУСТА Г.Алтаншагай, Жүжигчин Ү.Ундрал нар тоглосон байна. Анхны бүрэн хэмжээний киногоо нээсэн охиддоо томоос том амжилт хүсье.

Read More