Тавдугаар сарын 8-наас хөл хориог суллана Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн билээ. Тэгвэл УОК-ын ажлын хэсэг тавдугаар сарын 08-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөжээ. Гол нь вакцинжуулалтаа үр дүнд хүргэх, халдвар хамгааллын энгийн дүрмээ хүн бүр баримтлах, иргэд вакцинд идэвхитэй хамрагдахаас ихээхээн хамаарах аж. Одоогоор Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 55% нь вакцины хоёр дахь тунгаа, 80%-90% нь эхний тун авсан байна.
Зохиогч: Эрхэм админ
Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ, Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, хэвлэлийн төлөөлөгчид өө, Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэхийн ялдамд дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын энэ хүнд, хэцүү цаг үед эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, нийгмийн болоод нийтийн үнэт зүйлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж буйд тань талархал илэрхийлье. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэж ирсэн нь сэтгүүлчид Та бүхний эрхийг баталгаажуулж, үүргийг чангатгаад зогсохгүй оршин буй нийгмийнхээ хөгжил дэвшилд оруулж буй бодит хувь нэмрийг тань алдаршуулан таниулахад чиглэдэг нь гарцаагүй. Энэ бол иргэдийн мэдэх эрхийг хангахын зэрэгцээ амьдрах…
Коронавирусийн нөхцөл байдлын талаарх үнэн зөв мэдээллийг ард түмэнд түгээх талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа уриалдаг. Мөн УОК болон Засгийн газраас авч хэрэгжүүлэх олон арга хэмжээг хувийнхаа цахим хуудсыг ашиглан мэдээлэл өгдөг. Тэгвэл тэрээр өчигдөр орой 21 аймагт вакцинжуулалтыг эрчимжүүлэх талаар мэдээлэл өглөө. Тэрээр “ “Морьтой” жиргэнэ ээ. 5-6 сард 21 аймагт вакцин эрчимтэй хийнэ. Хөдөө явж хээрийн салхийг залгилж, морь унаж, байгалийн Д витамин авах сайхан зун ирж байна. Гагцхүү вакциндаа цаг алдалгүй хамрагдаарай. Улсын 18+иргэний 41% 1-р тун, 18%-нь давтан тунд хамрагдлаа. /1,2сая хүн/Earth globe asia-australia” гэжээ.
Монгол Улсад батлагдаж буй Covid-19 халдварын тохиолдол өдөр ирэх бүрт нэмэгдэж, иргэд олон нийтийн сүлжээнд мутацид орсон вирусын тархалт манай улсад байгаа эсэх тал дээр талцаж байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр нэгэн хэвлэлд өгсөн ярилцагандаа “Богино хугацаанд биеийн байдал хүндэрч нас барсан Covid-19-ийн хавсарсан шинжтэй тохиолдлуудыг иргэд монгол мутациар халдварласан гэж ташаа ойлгож байна. Вирусийн мутаци бол байнга явагдаж байдаг зүйл. Хор уршигтай гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн, судалгаагаар “variants of concern” бүлэгт хамаарсан вирусийн төрлийг англи, энэтхэг мутаци гэх мэтчилэн нэрлээд байгаа. Монголын тухайд тийм хор уу чанар өндөртэй гарсан ямар нэгэн мутацийн хэлбэр байхгүй. Япон руу Монголоос…
Ням гариг бүр “Ододтой бүжиглэе” шоугаар үзэгчидтэй уулзах болсон Г.Дөлгөөн-Аюуш хамтран бүжиглэгч Т.Нандин-Эрдэнэ нар хайр сэтгэлийн холбоотой болсон гэх мэдээлэл чих дэлслээ. Тэднийг ингэж хардах болсон шалтгаан нь шоуны эхний үед Г.Дөлгөөн-Аюуш хамтрагчдаа аймар хүйтэн хөндий хандлага гаргаж, нээх ойртохгүй мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлж байсан. Харин шат ахих тусам хамтрагчдаа халуун дотно хандаж, улмаар байнга тэвэрч зогсоод, магтах болгонд тэвэрч, жогтой харцаар нэгнээ хардаг болсон нь гярхай үзэгчийн хараанаас мултарсангүй. Олны үг ортой гэдэг шиг олонд төрсөн сэтгэгдэл үнэний ортой байх магадлалтай юм. Single lady’s киноны Ханхүүгийн дүрээр олонд танигдсан жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш энэ жил 29 настай. СУИС-ийн кино драмын ангийг…
“Явуулын хүн” киноны дүрээрээ киноны мэргэжилтнүүдээс ОНЦ үнэлгээг авч, монголын ард түмэнд өөрийнхөө хэр жүжигчнийг харуулсан А.Баярцэцэг өдгөө Холлиудын кинонд тоглоод завгүй яваа. Нэг хэсэгтээ л эх дэлхийнхэн Монгол бүсгүйн дахин давтагдашгүй дорнын гоо үзэсгэлэнт төрхийг мартахгүй санах биз. Мисс А.Баярцэцэг хэмээх энэ бүсгүй Эх дэлхийн миссийн тэмцээнд оролцож бас ч гэж хоосонгүй хамгийн сайхан даашинзтай миссээр шалгарч байв. Будаггүй төрх, эх дэлхийг энэрэн хайрлах үйлсийг шалгуур болгодог энэ төрлийн тэмцээнд Б.Баярцэцэг түрүүлсний үндсэн шалтгаан нь түүний өвөрмөц монголжин төрх. Харандаа мэт хамар, хачин том эргэлдсэн алаг нүдтэй л бол сайхан хүүхэн гэдэг идеал хэдийнэ моодноос гарч, чухамдаа Б.Баярцэцэгийнх шиг…
МҮОНРТ-ийн хөтлөгч Д.Одзаяа сүүлийн үед өөрийнхөө найзуудтай хөгжилтэй челленж хийж, өөрийнхөө дагагчдын тоог нэмэх болсон. Түүний “Макс” хамтлагийн жүжигчин З.Ононтой эхлүүлсэн челленж амжилттай дуусч, комедиан Б.Идэр-Одтой эхлүүлсэн байна. Д.Идэр-Одын даалгавараар Д.Одзаяа Туул голыг тойрсон хогийг өндөр өсгийтэй туфльтэй, гоёлын даашинзтай түүсэн байна. Тэрээр Б.Идэр-Одыг наалддаг хиймэр давхраа нааж, өөрийнхөө цахим хуудснаа гэрэл зургаа нийтлэх даалгавар өгчээ.
Монголчууд төдийгүй дэлхий улс орнууд “Ковид-19” цар тахалтай нүүр тулж, амьдралын хэв маягаа өөрчлөөд 1,5 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд эдийн засгийн болон эрүүл мэндийн шинэ сорилттой тулгараад байна. Эрх чөлөөтэй байх нь, гэр бүлээрээ эрүүл энх байх нь бүхнээс эрхэм гэдгийг ойлгуулж буй. Өдөр бүр өвчилсөн, нас барсан хүний тухай мэдээлэл сонсож, уншиж буй танд цар тахлын үед гарсан эерэг нөлөөллүүдийг тоймлон хүргэе. Ахуйн соёлоо нэг шатаар ахиулав Нялхсаас эхлээд буурай хүртэл хүн бүр гараа угааж, амны хаалт зүүж сурлаа. Ахуйн соёлын хувьд ч нэг шат ахих боломж гарч ирэв. Өнөөдөр гудамжинд шүлс, нус цэрээ хаядаг байсан орк…
Нийтийн дууны салбарт хамгийн нэр хүндтэй эмэгтэй дуучин бол Э.Чулуунчимэг. Уран бүтээлээс илүү хувийн амьдралаараа сенсаци хийдэг гэж дургүйлхэх хүн цөөнгүй. Тэрээр өчигдөр буюу 2021-р сарын 5 дугаар сарын 2-ны өдөр 32 насыг зоогложээ. Түүний төрсөн өдрийн торт энэ удаагийн төрсөн өдрийг хамгийн ихээх “тодруулжээ”. Энэ тухайгаа фенүүдтэйгээ хуваалцсан байна. Тэрээр “Энэ сайхан өдөр хорвоод мэндэлсэн баярт өдрийг минь хуваалцаж байгаа та нартаа чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Хүмүүн заяаг заяасан ижий аав 2-тоо маш их хайртай шүү… Хайртай ээждээ ээж болсон өдрийн гал халуун баярын мэндийг хүргэе ээ. Тэнгэрээс харж ивээж байгаа сайхан аавдаа охин нь маш их хайртай……
“Face of Mongolia” буюу Монгол, Солонгосын хамтарсан тэмцээнээс загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн Б.Гүнзаяа “Asian film awards-2017” наадмын улаан хивсний ёслолд оролцсоноос эхлэн карьертаа өндөр хувь нэмэр оруулсан түүхтэй. Эх орондоо бус олон улсын хэд хэдэн тэмцээнд амжилт гаргаж, гялалзсан тэрээр өнгөрсөн жил “Miss Universe Mongolia-2019”-д ялалт байгуулж эх орноо төлөөлөн дэлхийн мисстэй өрсөлдөх эрхээ авсан. “Гоёл”-ын тайзнаа алхаж үзээгүй Б.Гүнзаяа цаашдаа ч “Гоёл”-д оролцохгүй гэж ам бардам ярьсан удаатай. Хувийн карьераа ахиулахаар хичээж тэрээр хүүхэд, залуус руу хандсан олон нийтийн ажилд оролцдог тэрээр “Эмэгтэйчүүд” группыг ажлуулж эхэлжээ. Энэ группт орсон бүсгүйчүүд дундаас нэг бүсгүйд монголын хамгийн олон эмэгтэйчүүдийг цуглуулж чадсан…