Монголын кино урлагт шинэ цагийн хамгийн эрэлттэй залуу жүжигчдийн нэг бол Р.Отгонбаяр. Багаасаа л кино урлагт дурлаж, тогоонд нь ажиллаж амьдарч яваа тэрбээр шинэхэн дурлалтайгаа учрсан. Түүний шинэ хайрт залуу жүжигчин Номин амаржиж, жүжигчин залууд үрийн зулай үнэрлүүлжээ. Залуу хосод аз жаргал хүсье.
Зохиогч: Эрхэм админ
Монгол ардын богино болон уртын дууг өөрийн донж, хэв маягаар дуулж, уран бүтээлээ орчин цагийн өнгө аястай хослуулан туурвидгаараа онцлог нэгэн бол дуучин Б.Батцэцэглэн билээ. Монгол намба төрх, ааль, ялдам түүнийг хаанаас ч харсан үзэсгэлэнтэй, жинхэнэ Монгол өнгө төрхийг өвлөн төрсөн гэхэд хилсдэхгүй.Тэрээр одонгийн хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж буй. Хөөрхөн бүсгүйд аз жаргал хүсье.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэдийн дансанд өнөөдрөөс олгож эхэлээ. Энэ сарын 15-ны өдөр хүртэл иргэдийн дансанд ногдол ашгийг олгох аж. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Төрийн өмчит компаниудын хуулийн төслийг УИХ-д өргөн барих болон 1,072 хувьцааны ногдол ашиг тараах тухай шийдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг Эрдэнэс Монгол нэгдэл зохицуулалт хийж байгаа. Тиймээс ногдол ашгийг хүйтний улиралд олгож байх нь чухал гэж үзсэн. Урьд нь 100 мянган төгрөг өгдөг байсан нь инфляцад нөлөөлдөггүй байсан. Энэ удаад 300 мянган төгрөг тараах нь инфляц өдөөх том эрсдэл болж байгаа учраас гурав хувааж…
Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрээр “УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн актуудыг Засгийн газраас баталлаа. Тодруулбал, ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журам, Ахмадын сан байгуулан ажиллуулах журмыг баталж, Насны хишиг олгох тухай журмыг шинэчлэн баталсан. Ахмадын сан байгуулан ажиллуулах журам батлагдсанаар аж ахуйн нэгж байгууллага, төсвийн байгууллага нь байгууллагынхаа ахмадын санг ямар нэг хоёрдмол утга, үл ойлголцолгүйгээр байгуулан ажиллуулах боломж бүрдэж, ахмад настны…
Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-аас орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК байгуулах тухай тогтоолыг өнгөрсөн онд гаргажээ. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг нураах, барилгажуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хариуцах аж. Тэгвэл өнөөдөр энэхүү орон нутгийн өмчит байгууллагын гүйцэтгэх захирлаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилох тогтоолыг тус компанийн ТУЗ-өөс гаргаж, тамга тэмдгийг гардуулан өглөө.…
“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр олонд танигдсан жүжигчин А.Алтанхуяг “луу”гийн аав болсон. Тэрбээр уран бүтээлээсээ түр чөлөө авч, хувийн амьдралаа төвхнүүлж бяцхан хүүгээ хараад завгүй яваа. Түүний гэргийг Б.Цэцэг гэдэг бөгөөд даруухан инээмсэглэлээрээ жүжигчин залуугийн хайрыг татжээ.
Жүжигчин У.Цогтбаяр ганц бие болсон гэх хардлага түүнийг дагадаг хүмүүст төрөх болсон. Олон нийтийн энэхүү хардлагыг батлах мэт У.Цогтбаяр эхнэртэйгээ авхуулсан зургаа тэр бүр цахимдаа оруулахаа больж, хүүхдүүдтэйгээ л авхуулсан зургаа оруулах болсон. Үлгэр жишээ хосоор тэднийг нэрлэж байсан тэд гэр бүлээс гадуурх харилцаанаас болж хоёр тийшээ болсон гэх шуум байдаг. Тэгвэл олон нийтэд салсан мэт сэтгэгдэл төрүүлж байсан тэд хамтдаа яваагаа цахим хуудсаараа мэдэгджээ.
2025 оны ӨРНИЙН ЗУРХАЙ
Даваа гарагт — УИХ дахь намын бүлгүүдийн хуралдахын зэрэгцээ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсгийн хуралдаан товлогджээ. Лхагва гарагт – Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай хэлэлцэнэ. Харин пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Өнгөрсөн жилийн залуучуудын УАШ тэмцээний алтан медальт жүдо бөхийн тамирчин Ж.Энхтөрийн барилдах эрхийг хаслаа. Шалтгаан: “Реп дэвжээ” шоунд оролцох үеэрээ “Чи хэн ч биш болно оо. Чи Э.Энхбат начин, харин би бол Н.Түвшинбаяр” хэмээн хариуцлагагүй үйлдэл гаргасан. Монголын жүдо бөхийн холбооноос түүнийг хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэн барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргасан байна.