Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулав. Энэ хуралдаанаар зарим хэлтэс, агентлагийн удирдлагууд цаг үеийн шинжтэй асуудлуудаар мэдээлэл хийв. Аймгийн Засаг даргын 2020 оны А/184 дүгээр захирамжаар хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанартай гүйцэтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, тариалалтын чанарыг соёололтоор нь хүлээн авах ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсэг хаврын тариалалтыг шуурхай зохион байгуулан хэрэгжүүлэхээр 10 заалттай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 700 тн улаанбуудайн үр, 650 тн төмсний үр, 260 кг хүнсний ногооны үрийн нөөцтэй байна. Үүнээс 5 аж ахуйн нэгжийн нөөцөлсөн 580 тн үрийн улаанбуудай,…
Зохиогч: Эрхэм админ
Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны Даваа гаригт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Товчоор – Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөрзамын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид дээрхи чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018, 2019 онуудад ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хөрөнгө…
Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын авто замын сүлжээний гол хэсгүүдийн нэг, Баян-Адарга-Дадал сумдыг заагладаг Онон гол дээр барьж буй 150 метрийн урттай төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаатай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь очиж танилцлаа. Өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус суманд ирж тус гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан юм. Гүйцэтгэгч “Ган гүүр” компанийнхан ирэх сарын 10-нд Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Үүнээс гадна тус компанийнхан Дадал сумын нутагт орших төмөр бетон гүүрийн их засварын ажлыг бас…
Манай аймгийн хэмжээнд гурван ТҮЦ машин ажиллаж, иргэд түүнээс 30 гаруй төрлийн мэдээлэл, лавлагааг авдаг. Энэ нь төрийн байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчилж иргэдийн хүлээгдэл чирэгдлийг арилгадаг. Тэгвэл 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн иргэд Төрийн үйлчилгээний цахим систем буюу ТҮЦ машинаас өөрийнхөө үнэт цаасны дансны мэдээллээ хэвлэн авах боломжтой болжээ. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, Үндэсний Дата төвтэй хамтран Төрийн үйлчилгээний цахим систем буюу ТҮЦ машинаас иргэд үнэт цаасны дансны мэдээллээ хэвлэн авах боломжийг ийнхүү нэвтрүүллээ. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр иргэд өөрт ойр байрлах ТҮЦ машинаар дамжуулан иргэний үнэмлэх, хурууны…
Засгийн газраас хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулж тус хөтөлбөрт хамруулах таван сумыг ЗГХЭГ-аас тодорхой болзол, шалгуурын дагуу шалгаруулаад холбогдох яамдад танилцуулаад байгаа юм. Улсын хэмжээнд жишиг байдлаар хөгжүүлэхээр эхний ээлжинд Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Хэнтий аймгийн Батноров, Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан гэсэн таван сум шалгараад байгаа юм. “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд тухайн сумын төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, айл өрхүүдийг халуун, хүйтэн ус, дулаан хангамж бүхий дэд бүтцэд холбох, авто зам, цэвэрлэх байгууламж зэргийг нь бүрэн шийднэ. Үүнд зарцуулахад зориулж дээрх таван суманд тус бүр 4…
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбооноос таван сая төгрөг, таван мянган ширхэг амны хаалтыг Улсын Онцгой комисст хандивлалаа. Тус холбоонд 45 сүм хийд харьяалагддаг байна. Үүний 30 нь Баян-Өлгий аймагт байршдаг байна. Өнөөдөр мөн Монгол Улс дахь БНХАУ-аас хөрөнгө оруулагчдын Зун-Хуа нийгэмлэгээс Улсын Онцгой комисст 70 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлэгийн зориулалттай хувцас хэрэглэлийг хандивлалаа. Үүнд, эмнэлэгийн хэрэгсэлүүд болох N95 маск, мэс заслын нэг удаагийн маск, энгийн нэг удаагийн маск, мэс заслын халад, эмнэлгийн нэг удаагийн бээлий зэрэг багтсан байна.…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв Эдийн засаг нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, Батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэгтэй, 18 зорилтын хүрээнд 103 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Зорилт бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд…
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.22/ 08.00 цагт хуралдаж эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэх юм байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хэд хэдэн санал нэгтгэж, боловсруулж хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Мөн Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Ашигт малтмалын талбайн солбицол батлах тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар зэрэг олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах…
Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, Орон нутгийн хурлын сонгуулийн тойрог байгуулж мандатын тоо батлах тухай, Иргэний зөвлөлийн гишүүдийг томилох тухай, Шагналд тодорхойлох тухай, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай асуудлыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх хуралдаанд танилцууллаа. Тус дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж санал хэллээ. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтарсан ажлын хэсэг “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн хүрээнд цагаан тоосны дэгдэлтийг 80 хувиар бууруулсан талаар мэдээллээ. Мөн…
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-уудын 49 хувийг төрийн мөнгөөр хувьчилж авах гэж байснаас үүдэлтэйгээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон. Үүнийг сунгах эсэх асуудлыг өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 127-р тогтоолоор дээрх газруудын онцгой дэглэмийг дахин 6 сараар сунгахаар болсон. Уг тогтоолыг танилцуулах, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлуудтай газар дээр нь танилцах зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт ажиллав. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус үйлдвэр санхүүгийн болон олборлолт, баяжуулалтын хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад ашигтай ажилласан байна. 2019 оны гүйцэтгэлээр нийт 105,9 мянган тонн жонш олборлож, 34,6 тэрбум…