Зохиогч: Эрхэм админ

Орхон аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга А.Түвшинжаргал өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Аймгийн хэмжээнд 4 дүгээр сарын 1-ээс 5 дугаар сарын нэгний өдрийг хүртэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг зохион байгуулахаар болсон талаар ярилаа.        Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 2003 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.      Манай аймгийн хувьд 2013 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж, тус аяны хүрээнд хууль,…

Read More

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. “Шинэ коронавирусын тархалтын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг бусад холбогдох материалын хамт хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх энэхүү үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр жагсаалт гаргаад байна. Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААНБ-ын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар…

Read More

Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан цахимаар хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Аймгийн хэмжээнд 2019 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийсэн ажлын тайлан, 2020 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө” батлах тухай, Аймгийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл, Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай, Журам батлах тухай, Зөвшөөрөл олгох тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, Аймгийн сонгуулийн хороонд ажиллах төрийн албан хаагчдын тухай, Алдарт эхийн одонд тодорхойлох тухай гэсэн 8 асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлж аймгийн хэмжээнд 2019 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийсэн ажлын тайлан, 2020…

Read More

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 5 дахь удаагийн хуралдаан өчигдөр цахимаар хуралдлаа. Энэ хуралдаанаар, 1.   Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөрийн биелэлт 2.  Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 3. Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөрийн биелэлт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор “Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөр”-ийг батлагджээ. Дэд хөтөлбөрийг 2 зорилтын хүрээнд 11 арга хэмжээг тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ хөтөлбөр нь төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, тариаланг механикжуулах, хамгаалагдсан хөрсний тариаланг эрхлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах,…

Read More

Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн хоёр дахь удаагаа цахимаар болж өндөрлөлөө. Хурлыг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулав.        Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өнгөрөгч 7 хоногт 1, 2, 3, 4, 5-р сургууль болон 2, 5-р цэцэрлэг, ХЗТ-ын албан хаагч нийт 501 ажилтан 21 багаар 11:00-19:00 цагийн хооронд эргүүлд гарч ажиллажээ. Эргүүлд гарах хугацаанд нийт давхардсан тоогоор 325 аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалт хийж тоглоомын болон биеийн тамирын талбайд олноор цугларсан нийт 215 хүүхдэд зөвлөгөө өгч ажилласан байна.        Нөөцийн махны худалдаанд Баян-Өндөр сумын ЗДТГ-аас өдөр тутмын хяналтыг багуудын ажлын албатай…

Read More

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 30 жил хүлээгдсэн ОХУ-Монгол-Хятадыг холбох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийг эхлүүлэхийг үүрэг болгов. Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх ОХУ-д хийсэн айлчлалаар яриа хэлэлцээр болж байсан ажил ийнхүү ажил хэрэг болж байгаа юм байна. Владимир Путин “Газпром” корпорацийн тэргүүн Алексей Миллерт Хятадын чиглэлд хийн хоолой барих “Сибирийн хүч-2” төслийг эхлүүлэх үүрэг өгчээ. Шинэ хийн хоолой Хятад улсад Оросын байгалийн хийн хамгийн том хэрэглэгч болох боломж олгох юм. Өдгөө Герман улс Оросын хийн хамгийн том хэрэглэгч билээ. “Газпром”-ын тэргүүн байгалийн хийн асар их нөөц байгаа бөгөөд Оросын зах зээл дэх нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой тухай В.Путинд…

Read More

Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан Орхон аймгийн Засаг даргын зөвлөл анх удаа өнөөдөр цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулав. Тус хуралдаанаар: 1. Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн үзлэг, шалгалтын дүнгийн талаар 2. 2020-2021 онд Эрдэнэт хотын дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлэх өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний төслийн талаар 3. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2020 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах түүнтэй тэмцэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил 4. Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар 5. Орхон аймгийн боловсролын салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлт 6. “Багш” дэд хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийн…

Read More

Улсын Онцгой комисс хуралдаж, шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан COVID-19-ийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. ДЭМБ-ын тусгаарлалтын хоногийг 5,5-19 хоног байлгах тухай зөвлөмжийн дагуу мөн Истамбул-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ирсэн иргэнээс найм хоногийн дараа шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан сэжигтэй иргэдийг тусгаарлах тусгаарлалтын 14 хоногийг сунгаж 21 болголоо. Гэнэтийн шийдвэр гарч байгаа тул одоо тусгаарлалтад байгаа 1000 гаруй иргэнд санхүүгийн дарамт ачаалал үүсгэхгүй. Нэмэлт долоо хоногийн тусгаарлалтын байр, хоолны 350-500 хүртэл сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов. 2020.04.02-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, 2020.04.03-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тус тус захиалгат нислэг үйлдэнэ. Тус нислэгээр…

Read More

Засгийн газрын ээлжит хурал 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Биокомбинат УТҮГ-ыг шинэчилнэ Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллараар тогтсон. Улмаар 2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар Улсаас Монгол улсад суугаа элчин сайд Михай Галошфай нар гарын үсэг зурсныг 2019 оны 12 дугаар сард УИХ-аас соёрхон баталсан юм. Иймд Монгол Улсын…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн зээлийн санхүүжилтийн хэлэлцээрүүдийн төсөл, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1. Барилга хүлээн авах, дуусаагүй барилга шилжүүлэх тухай Ө.ЭНХТҮВШИН 2. Жагсаалт батлах Ө.ЭНХТҮВШИН 3. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл* Л.ОЮУН-ЭРДЭНЭ 4. Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын…

Read More